Гадаад мэдээ
Фүжи уул руу төлбөртэй авирдаг болсон ч хүмүүс их байсан тул хураамжийг хоёр дахин нэмнэ

Фүжи уул руу төлбөртэй авирдаг болсон ч хэт их хүн цугларсан хэвээр байгаа тул төлбөрийг хоёр дахин нэмж 4 мянган иен болгох төлөвтэй байна. Яаманаши болон Шизүока муж ирэх зунаас ийм арга хэмжээ авах юм. Тэдгээр муж мөн уул руу алхалт эхлүүлэхийг 16:00 цагт хаадаг байснаа 14:00 болгож бууруулах гэж байна.
2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул руу жилдээ олон зуун мянган жуулчин очдог. Долоогоос есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг албан ёсны авиралтын улирлаар уулчид ихээр очдог юм. Авирагчдаас авсан хураамжийг ажилчдын цалин мөн аюулгүй байдлыг сайжруулахад ашиглах аж. Эх сурвалж: Japan Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Богд ууланд авирхыг яар�##�тай хориглохгүй бол хулгайн самарчид хуш модыг устгаад одоо нүдэнд хархгдсан болгоноо нвдэж нураах аянд мордож байна шүү.