Гадаад мэдээ

Фүкүшима хот хог хаях дүрмийг дагаагүй хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлана

Япон улс хогоо хэд хэдэн төрлөөр нь ангилах гэх мэт хог хаях тухай нарийн дүрэмтэй, иргэд нь ч дагаж мөрддөг улс. Тэгвэл Фүкүшима хотод ирэх жилээс хог хаях дүрмийг илүү чухалчлан авч үзэхээр болж байгаа юм. Ирэх жилийн гуравдугаар сараас эхлэн хогоо зөв ангилах, хэмжээг тааруулах гэх мэт дүрмийг дагаагүй хүмүүсийн нэрийг олон нийтэж дэлгэх болжээ.

Ингэхдээ тус хотын засгийн газар дүрэм зөрчсөн гэж сэжиглэж буй хогны уутнуудыг задалж үзэн шалгах юм. Энэ хуулийг орон нутгийн эрх баригчид мягмар гарагт /2024.12.17/ уулзахдаа баталсан байна. Япон улсын хэд хэдэн хот уутыг нээж, шалган, хогоо зөв ангилаагүй бизнесүүдийг нэрлэдэг юм. Гэхдээ Фүкүшима хот хувь хүн болон бизнесүүд аль алиныг нэрлэх анхны хот болж буй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button