Трамп Европын холбооны экспортод татвар тавина гэж сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп баасан гарагт /2024.12.20/ Европын холбоо АНУ-аас авах газрын тос, байгалийн хийн импортоо нэмэгдүүлэх ёстой үгүй бол тус холбооны машин, механизм гэх мэт зүйлсэд гаалийн татвар тавина гэжээ. АНУ-ын засгийн газрын мэдээллээс харвал Европын холбоо нь АНУ-ын газрын тос, байгалийн хийн экспортын ихэнхийг аль хэдийн худалдан авдаг.
Одоогийн байдлаар АНУ дээд хүчин чадлаараа экспортолж байгаа тул одоо нэмэлтээр худалдах газрын тос, байгалийн хий байхгүй. Гэхдээ Трамп газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлэээ нэмэгдүүлэхийг амласан юм. Трамп өөрийн Truth Social платформ дээр “АНУ нь Европын холбооноос хийж буй худалдаанаасаа асар их алдагдал хүлээдэг. Ийм учир би Европын холбоонд энэ алдагдлыг нөхөхийн тулд манай улсын газрын тос, байгалийн хийг их хэмжээгээр худалдан авахыг хэлсэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Канадыг сүрдүүлсэн шиг юм болох нь ээ
Хуц