Алдагдалтай ажилласан компаниудын жагсаалтыг "Оюутолгой", "Бадрах энержи" тэргүүлэв
Ирэх оноос ТӨХК - ийг ашиггүй ажилласныг нь татан буулгаж, нэгтгэх ашигтай ажилласныг нь хэвээр үлдээх талаар Засгийн газрын сайдууд байр сууриа илэрхийлээд зогсохгүй Ерөнхий сайд ч мэдэгдэлдээ дурдсан.Иймд 2025 онд Төрийн өмчит компаниудын хувьд хөдөлгөөнтэй жил болно.2023 онд ТӨХК -иудын тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нийт хөрөнгийн эрсдэл 99 компаниас 20 хувьд нь үүссэн байна гэжээ.
2023 онд гаргасан тайлангаас харвал 119 байгууллага тайлан илгээснээс 65 компанийн цэвэр ашиг нийт 5 их наяд 235 тэрбум бол ашиггүй буюу 54 байгууллага нийт 3 их наяд 446 тэрбумын алдагдалтай ажиллажээ.

Ашигтай ажилласан компанийн эхэнд Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн корпораци, Төрийн банк, Эрдэнэс силвер ресурс, Эрдэнэс алт, МИАТ, Улаанбаатар төмөр зам, зэрэг компаниуд багтжээ.

Харин ашиггүй болон зардал нь хэтэрсэн олон ТӨХК байсан бөгөөд 2023 онд ашиггүй, алдагдалтай ажилласан компанийн жагсаалтыг Оюутолгой тэргүүлсэн байна. Оюутолгой компани нийт 3 их наядын алдагдалтай ажилласан хэмээн тайланд дурджээ. Мөн Таван толгойн түлш, Хөгжлийн банк, Бадрах Энержи, ТОСК, Шивээ овоо, Багануур ТӨХК-иуд ашиггүй, алдалтай ажилласан компаниудын жагсаалтад мөн багтсан юм.

Сангийн яамнаас хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй компаниудаас Хөгжлийн банк гэхэд өнгөрсөн онд 269 тэрбумын орлоготой, зардал нь 328 тэрбум, Автоимпекс компани 221 саяын орлоготой зардал нь 370 сая төгрөг. Дарханы арьс ширний үйлдвэр 308 саяын орлоготой, 721 саяын зардалтай, Улаанбаатар төмөр зам 1.3 их наядын орлоготой, зардал нь 1,3 их наяд, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал орлого нь тэрбум, зардал нь 1.3 тэрбум, Төрийн орон сууцны корпораци 4.5 тэрбумын орлоготой, 18 тэрбумын зардалтай, Монгол кувейтын байгаль хамгаалах төв 407 саяын орлоготой, зардал нь 825 сая төгрөг, Замын-Үүдийн дулааны станц 6.2 тэрбумын орлоготой бол зардал нь 9.5 тэрбум, Засгийн газрын автобааз 6.7 тэрбумын орлоготой, зардал нь 8.5 тэрбум байна.
Өөрөөр хэлбэл төрөөс санхүүждэг компаниудын зардал өндөр, ашигт ажиллагаагүй, алдагдалтай ажилласаар байна гэсэн үг.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алт зэсийн ханш өссөн бхал алдагдалтай гэж шахдаг Оюутолгойг Монголоос хөөж гаргах хэрэгтэй .даварсан хулгайчууп хэзээ ч ашигтай ажиллахгүй юм бна .
Оюутолгой алдагдалтай ажиллаа юу.ёстой шаана биз.монголоос хөөж гарга
Oyutolgoig haah heretei.dandaa aldagdaltai ajildag gej . doiguur ni hulgaigaar alt gargadag
Оюу толгой алдагдал гаргана гэж худлаа,тайлангаа л тэгж гаргахаар татвар матвар өгөхгүй л гэж тэр биз
2012-оны сонгуулиар л төрийн өмчийн компаниудыг цөөлөж авилга хулгайг эрс цөөлнө гэж донгодож байгаад л МАХН - комнистууд ялсан биз дээ!!! Одоо арван хэдэн жилийн дараа бас нөгөө хуурдаг хулихддаг тактикаар ажиллаж байх шив дээ шал худлаа шүү МАХН- улаан хувьсгалчид, луйварчид!!! Юу ч үгүй тончихоод одоо хувчилах гэж байгаа байх!!!
Оюу толгой яахаараа алдагдалтай байдагийн, алт зэс ямар үнэтэй байгаа билээ. Төр засгын удирдлагууд нь арчаагүй, ууж идэхийн дон шүгэлсэн, эх ороноосоо уравсан лаларууд.
Улс Монголын минь баялгийг зөөж байж юун алдагдал. Хуцваа
ямар ч хэрэгцээгүй газар л оюу толгой юм биш хамаг эрэдэнэсийг аваад дандаа ашиггүй гэж хуцнаа
Ил уурхайг ашиглаад 10 гаруй жил болж байж Оюу толгой арай дэндүү юмаа. МУ-г төрийн өмчит Таван толгой Эрдэнэт л тэжээж байна даа
Яахаараа хамаг эрдэнэс баялагаа өгчхөөд алдагдалтай ажиллахад юм Авах нь дэндүү ихдсэн бна хамтрагчид хамт хулгайлагчдын төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон бна Ашиггүй ажилладаг юм бол хаачих гадны болоод өөрсдиин хулгайчуудыг тэжээх ёстой ч биш Уул баялагаа ухуулсаар байхаар больчих төр ажлаа хий арга хэмжээ аваач
Оюу толгой бол хулгай луйвар зогсоовол таарна
Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг татан буулгахгүй бол алдагдал улам их өсөх байдал ажиглагдаж байна,тэнд хулгай нүүрлэсэн байх магадлалтай, эх оронч хүмүүсээт удирдлагы нь өгвөл шал өөр үр дүн харагдах бх.
2 Эрдэнэтийн дайтай баялаг тоночихоод 3 ихнаяд алдагдалтай байна гэж байхгүй асуудал. 1 Эрдэнэтийн Монголыг олон жил тэжээж байгаа билээ.
Ашиггүй уурхайг хаах хэрэгтэй.
Бүх ашгаа улстөрчидийн амыг таглахад зарцуулж байгаа л даа, АТГ шалгах хэрэгтэй
Нүүрс, цахилгаан станцууд гэх мэт нийгмийн эрх ашгийн төлөө, инфляцийг хөөрөгдөхгүй байх зорилготой ТӨКомпаниудаас бусдыг хувьчлах хэрэгтэй. МИАТ, Монгол -кувейтийн сургалтын төв мэтүүд албаар ашиггүй ажиллаж хувьчилж авах эзэд нь тодорхой компаниудыг олон улсын нээлттэй дуудлага худалдаанд оруулж хувьчлах шаардлагатай
Алдагдалтай ажиллаад бхад л Монголын #1 татвар төлөгч, топ 100 аж ахуйн ихэнхи нь Оюу Толгойн туслан гүйцэтгэгч компаниуд бна лээ шүү за тэгэхээр Монгол улсын хамгийн их татвар төлдөг 100 компаниуд дотор бгаа Оюу Толгойн туслангуудыг нэмээд үзэхэд цаана нь цөөхөн хэдэн компани үлдэж бна даа муулаад бгаа гарууд юу хэлэх юм болдоо Оюу Толгойн ажлыг зогсоож хаана гээд бгаа хүмүүс хаавал ер нь юу болохыг төсөөлж бна уу? Хэдэн их наядын татвар сох дутна тэтгэвэр тэтгэмж бүх төрийн албан хаагч нар цалин орлгоггүй болно. Олон улсын шүүх дээр Монгол улсын ЗГ дуудагдана хуульч өмгөөлөгчийн зардал нь хэдэн сая доллар гарна. Хэдэн тэрбум долларын өрөнд орно та нар тийм юмыг төсөөлж чадах уу
Энэ мэтийн шавхаруу долоогчид ичих ширэн нүүрэлсэн урвагчид далд ор !
Ард түмний өмч шүү.Хятад эзэн чинь бас муу ажилласан гээд хувааж идье гээд байгаа юм уу?
Ene 2 zogsoo uraniig buren haaj ot gereeg 51%mongol ezemshih ashigaa shuud abahaar hi
Хэн итгэх юм Ганц муу шахмал түлшний үйлдвэрт хяналт тавиад амилуулж чадахгүй төрд ингэж л тайлан гаргаж өгнө шүү дээ гадаадынхан
Оюутолгойг зогсоовол таарна өгөөжгүй бас өрөнд оруулна биднийг тийм уурхай ажилаад яахын бэ
Хэдэн боловсролгүй маанагууд энд их хөөрцөглөж сүржигнэлдэж өгч байнаа хаха. Уул уурхай, тэр дундаа гүний уурхай олборлолтоо эхлүүлэхэд асар их зардалтай, маш их цаг хугацаа, маш их том бүтээн байгуулалт ордог юмаа. Оюутолгойн олборлолт албан ёсоор эхлээгүй бгаашдээ. Одоогоор зөвхөн бүтээн байгуулалт, туршилтын олборлолт л явагдаж бгаа. 2027 оноос л олборлолт хэвийн явагдаж орлогоо олж экспортонд бүтээгдэхүүнээ гаргаад эхлэх бх. Тэр болтол түр тэсч бай таануус. Оюутолгойг хөөгөөд яьуул ч гэж бх шиг. Тэр чинь Монголын минь газар нутаг. Эх орноосоо газар нутгаа хөөнө гэж ямар балдууш нь байдгиим маанагуудаа хаха
Монголчууд байгаа газар дан алдагдал авилгал дампуурлын ирмэгт байдаг түүхэн гашуун үнэн.ерөөсөө удирдах албанд биш боолын ажил хийлгэх амьдралыг мэдрүүлэх хэрэгтэй
Бадрах Энержи чинь Францын компани биздээ яахлаараа ТӨХК байдаг юм бэ???
Хамгийн аймар реклам цацдаг ард түмний тархийг цөм угаадаг 2 компани тэргүүлжээ аргагүй л зөв бн
Алдагдалтай ажиллана гэдэг чинь олсноосоо их мөнгө зарсан л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт. Ашиг нь яваандаа гарна. Гүний уурхайн үйл ажиллагаа нь бүрэн эхлээгүй байна.