Нийгэм мэдээ
Ирэх сараас автобусны үнэ нэмэгдэж, ₮1000 болно

НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сард гаргасан тогтоолоор нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлтийг оруулсан.
Ингэхдээ, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг нэмж төлнө.
Мөн уг тогтоолоор дагуу оюутнууд хөнгөлөлттэй зорчдог байсныг зогсоож, ахмадууд харьяалал харгалзахгүй үнэгүй үйлчлүүлнэ. Харин хүүхдийн 200 төгрөгийг хэвээр үлдээсэн юм.
Өнөөдрийн байдлаар иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж буй.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтийн тээврийн үнэ чөлөөлж, европ стандартын их багтаамжтай автобус үйлчилгээнд явуулах шаардлагатай байна.
Засгийн газар Огцороо,,,,,,,Иргэд үнэхээр туйлдаж байна, Утаанд хордоно_ Тог цахилгааны Үнээ нэмчихээд Тогоо тасдана_ Автобус унааны мөнгөө нэмнэ,
Тэр нуусан мөнгөө гарга
Зөв