Нийгэм мэдээ

Реппер У.Мөнхбаганын автомашин жолоодох эрхийг нэг жилээр хаслаа

Рэппер Roockie У.Мөнхбагана буюу согтуу жолоо барьж буй бичлэг нь энэ сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тус бичлэгийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд буруутган 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гаргасан. Мөн У.Мөнхбаганыг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн хэмээн үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мөн нэг жилийн хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргажээ.

Хэргийг эргэн сануулбал, Тэрбээр "Бүхэл бүтэн монгол намайг хүндлэхэд нэг муу бацааныг цохисонд намайг буруутгасан. Та нар ядуу амьдрах тавилантай ..... Би өнөөдөр ямар аз жаргалтай байна гээч. Өнөөдөр намайг хамгийн түрүүн барьсан цагдаад би хамаг хөрөнгөө өгье" хэмээн ярьж байв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 23, 2024 11:55

Ийм өвчиний наануудыг олигтойхон дарж байх хэрэгтэй 30 хоног суулгаж юм мэдрүүлэх хэрэгтэй сайн бн. Зарим үед зам сүлжсэн б�##�ай юм уу согтуу юм уу гэхээр жолооч олон болжээ.Өнөө өглөө яармагийн замд нэг 600 зам сүлжээд аймаар явж бн аа

Холбоотой мэдээ

Back to top button