ОХУ даяар галдан шатаах халдлага үйлдэх оролдлого гарчээ

Сүүлийн гурван өдөр ОХУ даяар банк, худалдааны төв, шуудан, засгийн газрын байруудыг галдан шатаах халдлага үйлдэх гэсэн оролдлогууд гарсан байна. Төрийн өмчит ТАСС агентлаг мэдээлснээр өнгөрсөн баасан гарагаас /2024.12.20/ хойш ихэвчлэн Москва, Санкт-Петербург хотод халдлага гарчээ. Ням гарагийн байдлаар 20 орчим ийм халдлага үйлдэх гэсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
ТАСС агентлаг хууль сахиулах байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ халдлага үйлдсэн хүмүүсийг онлайн луйварчид мөнгө санал болгон халдлага үйлдүүлэхийг захиалсан гэжээ. Төрийн өмчит банк, худалдааны төв, шуудан, цэрэг элсүүлэх оффис, цагдаагийн машин болон бусад захиргааны байрны бэлэн мөнгөний машинуудыг хэрэгтнүүд халдсан юм.
ОХУ-ын төрийн өмчит Сбербанк өнгөрсөн долоо хоногт халдлага үйлдэх гэсэн оролдлого 30 хувиар нэмэгдсэн гэжээ. Сбербанк мэдэгдэл хийхдээ Украин дахь луйварчид тэдгээр хүмүүсээр хэрэг үйлдүүлэхээр хөлсөлсөн хэмээсэн байна. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өмнө нь Украины луйварчид галдан шатаах халдлага үйлдсэний хариуд мөнгө амлаж байгаа гэдгийг анхааруулж байжээ.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Терор луу шилжжээ. Энэ нь зөв.
Эргүү ац
Зайл өрөөсөн ац
юу тармна түүнийгээ хураана
Харин тий германд бас эг нөхөр машинаар нялаад хаяцан байна лээ.
Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг л болж байна даа.
Украйн дахь оросуудыг �##�ан хядаж байж дайн эхлүүлсэн хүмүүс шатаах бол юуч биш байх .
Фашист бандерүүд дийлэхгүйдээ хорсч г�##�зуурч байнаа
Дайн сунжрах тусам ийм х�##�длага үргэлжлэх юм байна. Партизаны дайны арга руу шилжиж байна. Үүнийг хүсэхгүй бол дайнаа хурдан дуусга. Дуусгаж чадахгүй бол хэлэлцээр хий! Эрх мэдэлтний өмнө энгийн номхон ард эхнэр хүүхэд хэлмэгдэж амь хохирно гэдэг 21-р зуунд байж болошгүй үзэгдэл. Нэг хүний эрх мэдлийн төлөө нийтээрээ хохирдог нийгэм өнгөрч, даян дэлхийд энх тайвөн тогтох учиртай!
Энэ нь барууныхны өгсөн тэрбум доллароор хийж байгаа нь ойлгомжтой Зеля үхэхдээ үхэр буугаа тавьж байна