УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баялгийн сангийн ₮135 мянга: "Чайна Энержи", "Орано майнинг" гэрээний өмнөх Ерөнхий сайдын мессеж

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.12.20/-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр мэдээлэл хийв. Угтаа бол хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойших ажлын үр дүнгийн 100 дахь хоногийн мэдээллээ 2024.12.20-нд хийхээр өмнө нь товлоод байсан. Гэхдээ урьдчилж зарлахгүйгээр гэнэт гарч ирсэн.

Энэ үеэрээ хэд хэдэн мөнгөний мэдээлэл хэллээ.

Нэг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны 1072 хувьцааны ногдол ашиг хэмээх 121,500 төгрөгийг иргэдийн дансанд олгов. Гурав хувааж олгох бөгөөд үлдсэнийг нь ирэх оны нэг, хоёрдугаар сард дахин олгох юм. Гэхдээ энэ удаагийнхыг нь "Аудитын тайлан гараагүй байхад олголоо" гэх шүүмжлэл дагуулаад буй.

Хоёр, Үндэсний баялгийн сангийн "Ирээдүйн өв сан" дөрвөн их наяд төгрөгтэй болсныг дуулгав. Харин Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг цугларсан тул иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламжтай үүсгэж, "E Mongolia" системд харагдахаар байршуулсан гэв.

Энэхүү 135 мянган төгрөг бол удахгүй гэрээ нь зурагдах БНХАУ-ын "Чайна Энержи", Францын "Орано майнинг"-ийн урьтал мессеж гэж ойлгогдож байна.

Учир нь, энэ долоо хоногийн лхагва гарагт Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын хэлэлцээг урагшлуулах төслийн гэрээг "Чайна Энержи"-тай, ураны талбар дээр хамтран ажиллах гэрээг Францын “Орано Майнинг”-тай зурна. Он эндээ багтаан УИХ-ын чуулганаар батлуулах чигтэй байна.

Гэрээнүүд амжилттай зурагдвал Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ноогдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүснэ.

Иймд "Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр бодитоор мөнгөжөөд эхэлсэн, том төслүүдээ хөдөлгөвөл иргэдийн нэрийн хадгаламж дахь мөнгө цаашид ч нэмэгдэнэ" гэсэн мессеж 135 мянган төгрөг байв.

Өнгөрсөн дөрвөн жилийн парламент 2024 оны хавар олон жил гацсан "Үндэсний баялгийн сангийн хууль"-иа баталж чадсан. Энэ хуулийн дагуу ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөр лүү багагүй хөрөнгө зарцуулсан. Өдгөө Монгол Улсын иргэд байгалийн баялгийн хуваарилалтаасаа дансаараа дамжуулан хүртэж эхлэв, ямартай ч.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 23, 2024 13:32

buur nus naagaad surchlaa shuu ene

Зочин
Зочин
12 сар 23, 2024 19:03

АЯГҮЙ ИХ МӨНГӨ ТАРААЛАА ЭНЭ ИХ МӨНГӨӨР ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭНЭ ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ БЭЛЭГ СЭЛТ АВНА ХҮНСЭЭ ТАТНА ЖИНХЭНЭ БУРЗАЙНАА ХАЙРТ ТӨР ЗАСАГТАА БАЯРАЛЛАА АХИАД ХЭЗЭЭ ӨГӨХИЙН ХУРДАН ӨГӨӨРЭЙ ОЮУНАА АГАА

Зочин
Зочин
12 сар 23, 2024 21:56

Ичээч ээ ингэж ард түмнээр тоглохоо болиоч ээ. Ямар тэнэгийн дээд амьтан бэ

Зочин
Зочин
12 сар 24, 2024 11:18

Миний мөнгө ороогүй байна хаана хандах бэ

Зочин
Зочин
12 сар 24, 2024 11:19

Холбогдох дугаар бна уу мөнгө ороогүй байна өө

Холбоотой мэдээ

Back to top button