УЛС ТӨР

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг шинээр өргөн барилаа

Улсын төсвийг шинээр баталсантай холбоотойгоор Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-д дахин өргөн барьж, хэлэлцүүлж эхэллээ. Төсөлд, 2025 онд нийт 4.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөснөөс 50 гаруй хувийг авто зам, 20 гаруй хувийг инженерийн дэд бүтэц, 10.5 хувийг нийгмийн салбарт зарцуулахаар байна.

Мөн нийт 1.7 их наяд төгрөгөөр шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх бол гадаадын зээл тусламжаар 1.6 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх тооцоотойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.

Төсөлд нийслэлийн төсвийн суурь орлогыг 3.1 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсөвт нийт 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оноос 20.2 хувиар нэмэгдсэн дүн болох юм. Гол өөрчлөлт гэвэл ирэх онд нийслэлээс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байх нь.

2025 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 200.9 тэрбум төгрөг, хүн амын орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 107.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх бол татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолсон байна.

Харин нийт зарлагын 38.1 хувь буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд, 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтын арга хэмжээнд төлөвлөсөн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button