Гадаад мэдээ

Франц энэ жил дөрөв дэх удаагаа засгийн газар үүсгэлээ

Шинээр томилогдсон Францын Ерөнхий сайд Франсуа Байру даваа гарагт /2024.12.23/ шинэ засгийн газраа танилцуулсан байна. Энэ он гарснаас хойш Франц дөрвөн удаа ерөнхий сайдаа сольсон. Даваа гарагт танилцуулагдсан засгийн газар нь мөн адил энэ оны дөрөв дэх засгийн газар юм.

Байругийн засгийн газар хуучин, шинэ сайд нар томилогдсон байна. Тухайлбал Дотоод хэргинй сайд асан Жеральд Дарманин Хууль зүйн сайдаар томилогджээ. Харин дотоод хэргийн сайдаар Бруно Ретайлло ажиллана. Ерөнхий сайд асан Элизабет Борне Боловсролын нарийн бичгийн дарга, ерөнхий сайд асан Мануэль Валлс хилийн чанадын асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон байна. Банкир асан Эрик Ломбард эдийн засгийн сайдаар ажиллана.

Харин Жан-Ноэль Барро гадаад хэргийн сайдаар хэвээр үлдэх юм. Мөн Себатьен Лекорну батлан хамгаалах, Рачида Дати соёлын сайдын ажлаа үргэлжлүүлэх болжээ. 2027 онд Франц улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Иймээс улс төрийн томоохон зүтгэлтнүүд шинэ засгийн газарт ажиллахаас цааргалж байсан учир . Учир нь тус засгийн газар ирэх зуны парламентын сонгууль хүртэл үйл ажиллагаа явуулахгүй царцах магадлал өндөр байгаа. Мөн Байругийн засгийн газар нуран унах эрсдэлтэй. Түүний өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан Мишель Барньегийн засгийн газар 90 хоногийн дотор л нуран унасан.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Редакторгүй сайт уу?
Редакторгүй сайт уу?
12 сар 24, 2024 14:02

ЗГ үүсгээд байхдаа яах вэ дээ.

Зочин
Зочин
12 сар 24, 2024 21:26

Гол eрөнхийлөгч тул засгийн газар байхын бараа

Холбоотой мэдээ

Back to top button