Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн түлэгджээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд нам даралтын зуух дэлбэрч нэг иргэний толгой гар нь түлэгджээ.

Энэ талаарх дуудлагыг аймгийн онцгой байдлыг газар 12 дугаар сарын 24-ний өдрийн 23:08 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байсныг шалгаад буцсан.

Мөн иргэн С /52 настай, эрэгтэй/-ийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button