Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
2024 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.