АНУ: Шувууны ханиадны вирус мутацид орсон, гэхдээ эрсдэл бага
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/image_2024-12-27_113553275.png)
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) пүрэв гарагт /2024.12.26/ мэдэгдэл хийхдээ шувууны ханиадны вирусийн өмнөх дээжээс илрээгүй мутаци шинэ дээжээс илэрсэн гэжээ. Тодруулбал тэрхүү мутаци шувууны ханиад хүндээр туссан анхны тохиолдлоос авсан дээжээс илэрсэн байна.
“CDC” мэдэгдэхдээ тэрхүү өвчтөний дээжээс хемаглютинин (HA) генийн мутаци илэрсэн гэжээ. Тэрхүү гене нь вирус эсэд халдварлахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Гэхдээ тус шинэ мутацийн олон нийтэд үзүүлэх эрсдэл өөрчлөгдөөгүй, бага хэвээр байгаа хэмээсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Луизиана мужийн 65-аас дээш насны нэгэн оршин суугч шувууны ханиадаар өвчилсөн байна. Тэр тохиолдол нь шувууны ханиадаар хүнд өвчилсөн анхны тохиолдол гэж АНУ мэдээлжээ. Шинээр үүссэн мутаци нь ховор ч гэсэн бусад улсад бүртгэгдэж байсан аж. Луизиана мужийн оршин суугчаас тэрхүү халдвар өөр хүнд халдсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.