УЛС ТӨР
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хуулийн төслийн санал хураалтыг хойшлууллаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсны дараа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Хосбаяр танилцуулав.
УИХ-ын гишүүдээс асуулт асуугаагүй тул Байнгын хорооны саналаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг түр хойшлууллаа.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.