УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Батлах хамгаалах салбарын 2024 оны онцлох үйл явдал

БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ

“Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т батлан хамгаалах чиглэлээр 10 ЗОРИЛТ-ын хүрээнд 52 АЖИЛ АРГА ХЭМЖЭЭ-г тусган Улсын Их Хурлаар батлууллаа.

Монгол Улсын Их Хурлаар Зэвсэгт хүчний ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ, ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА, ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА-тай холбоотой холбогдох хууль бодлогуудыг батлуулж, эрх зүйн цогц шинэчлэл хийлээ.

Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон жил хүлээгдсэн ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ-ийг 2025 оны 01 дүгээр сарын 1-нээс эхлэн 25 ХУВИАР олгохоор шийдвэрлүүлж чадлаа.

Зэвсэгт хүчний “Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-уудыг батлуулан АЛСЛАГДСАН БҮСИЙН НЭМЭГДЭЛ-ийг 2025 оны 1-р сараас эхлэн өгөхөөр тогтлоо.

Батлан хамгаалах салбарын 2025 оны төсөвт УРСГАЛ ЗАРДЛЫГ 34 ХУВИАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 4 ДАХИН нэмэгдүүллээ.

ЭХ ОРНЫ ДУУДЛАГА болсон Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, цэргийн алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил эзэмшүүлэх, тэдэнд “СУРАЛЦАХУЙН”, “АЖИЛЛАХУЙН”, “АМЬДРАХУЙН”, “НИЙГЭМШИХҮЙН” цогц чадамж олгох, АНГЛИ ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЖОЛООНЫ СУРГАЛТ-ын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангалаа.

“Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жил”-ийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

“БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ” салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, нэгтгэл ангиуд давуу талдаа түшиглэн бэхжих, олон улсын жишигт хүрсэн ЖИШИГ ЦЭРГИЙН АНГИУД БАЙГУУЛАХ эхлэл тавигдлаа.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН гадаад харилцааг эрчимжүүлж, Вьетнам, Турк, Киргиз улстай батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцаагаа өргөжүүлж, Япон улстай "БАТЛАН ХАМГААЛАХЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ТЕХНОЛОГИ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах” нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 нэгж автотехник, 50 орчим тонн шатахуун, тосолгооны материал, аюултай хог хаягдлыг гаргаж, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалсан бол ТЭРБУМ МОД үндэсний хөтөлбөрийн хүрээнд Батлан Хамгаалах салбарын хэмжээнд 400 мянган мод тарьлаа.

2025 он Батлан Хамгаалах салбарт ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 31, 2024 20:22

БИТГИЙ ГУЦАЛДААЧ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ ГЭНЭ ҮҮ? ЭНЭ ЯАМЫГ МЭРЭГЖЛИЙН БУС ХҮМҮҮС УДИРДАЖ ЭНХИЙГ САХИУЛАХАД АРЫН ХААЛГААР ЯВУУЛДАГ ЯАМ БОЛСОН БИЗ ДЭЭ?ХУУЧИН ЗЭВСЭГЛЭЛТЭЙ ЭНЭ ЯАМЫГ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРУУД ШАГНАЛЫН ЖУРМААР САЙДЫН СУУДЛЫГ НЬ БЭЛЭГЛЭДЭГ БОЛСОН ТЭНЭГ АЦНУУД.ЦЭРГИЙН ЖАГСААЛД ЗОГСОЖ ҮЗЭЭГҮЙ АЛНУУД ЭНЭ ЯАМЫГ МӨНГӨ ГЭЖ ХАРДАГ.ЭНЭ ЯАМАА ТАРААГААЧ ОДООНЫХОО ЦЭРГҮҮДИЙГ ХАР ДООЖООГҮЙ НАМХАН СУЛЬДААТАЙ 1,35 СМ 45 КГ ЖИНТЭЙ ИЙМ ГӨЛӨГНҮҮД ЭХ ОРОНД АЮУЛ ТУЛГАРАХ АВААС ЭХНИЙ ДЭЛБЭРЭЛТЭЭР ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ГАРГАНАА ЭНЭ БОЛ ОЙЛГОМЖТОЙ ГАНЦ ХАШГИРАХАД БҮГД ГАРАА ӨРГӨНӨӨ БОДИТ ҮНЭН ЭНЭ ШҮҮ БИТГИЙ ГОМДООРОЙ ГӨЛӨГНҮҮД ҮНЭНИЙГ ХЭЛЛЭЭ ШҮҮ

Зочин
Зочин
1 сар 2, 2025 14:55
Reply to  Зочин

Хараа муутай хүн байна

Холбоотой мэдээ

Back to top button