НИЙГЭМ
Өнөөдрөөс оюутнууд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж зорчино
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард гаргасан шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Тодруулбал, нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд өнөөдрөөс эхэлж 1000 төгрөг төлж, зорчино. 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болно. Үүнд хугацаа хамаарахгүй.
Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Мөн оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчин, хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумъяагийн гаргасан шийдвэр нь сонгуульд зориулсан түр зуурын хараа үзээ байсан шүү