Гадаад мэдээДЭЛХИЙ
Биткойны ханш 2024 онд 120 хувь нэмэгдэв
2024 онд Биткойны ханш хоёр дахин өсөв. АНУ-ын зах зээлийн зохицуулагч ханштай нь уялдуулан Биткойны биржээр арилжаалдаг сан гаргахыг зөвшөөрч, Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь хууль, зохицуулалтаар үүсдэг саад бэрхшээлийг хөнгөвчлөнө гэж хөрөнгө оруулагчид таамагласан тул ханш нь 120 хувиар өсөхөд хүргэв.
Дэлхий хамгийн том, хамгийн алдартай криптовалют нь энэ сарын эхээр 100 мянган ам.доллар хүрч түүхэн амжилт тогтоосон юм. Шинжээчдийн үзэж буйгаар 2025 онд Биткойны ханш нэмэгдэх хандлагатай байгаа аж. “Bernstein” брокерын шинжээчид “100 мянган ам.доллар нь эцсийн шат биш гэдэгт итгэлтэй байна. 2025 оны сүүлээр Биткойн 200 мянган ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.