Гэмт хэрэг

Согтуурсан нөхрөө дайрч хөнөөсөн эмэгтэйд 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Төв аймагт согтуу нөхрөө машинд суулгах гэж завдах үедээ дайрч хөнөөсөн хэрэг гарсан байна. Тухайн хэрэг үйлдэгч нь 59 настай эмэгтэй байсан бөгөөд түүнд шүүхээс болгоомжгүйгээр хүний амь насыг хөнөөсөн гэх зүйл ангиар гурван жил зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.

Хэрэг үйлдэгч шүүхэд "...машин тойрч гарах гээд байхаар нь би урдуур нь хаагаад машинаар хориод байсан чинь нар буруу бүтэн эргээд тэнд байсан дэрсийг тойроод зугтаасан. Ингээд би араас нь машинаар гүйцэж барьж авах гээд ширүүхэн явтал гэнэт урдуур орж ирээд дайрагдчих шиг болсон. Уг нь тэр үед ухаантай байсан ч эмнэлэгт очоод өнгөрчихсөн” хэмээн мэдүүлсэн байна. 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл ангид хамаарах хэрэг үйлдсэн хэмээн тогтоож гурван жил зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.

Хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
1 сар 9, 2025 09:09

Hog

Иргэн
Иргэн
1 сар 9, 2025 09:24

МАНАЙ МЭРЭГЖЛИЙН АРХИЧДААС БАС НЭГ МААНЬ ИЙНХҮҮ ДУГУЙ НӨХӨН ЧАД БОЛЛОО.НЭГ АРХИЧИНГАА ИИ ХУРАЛД ОРУУЛАХГҮЙ БОЛ БОЛОХООН БАЙЛАА ҮХЭЭЛ АЛУУЛААЛ ДУУСЛАА ҮЕРХЭЛДЭЭ ҮНЭНЧ АРХИА УУСААР ТҮҮНИЙГЭЭ ОЛЖ УУХ ГЭЖ ЗУГАТААЖ ЯВААЛ ЭХНЭР МУУ П...НЬ МАШААНААРАА ХӨӨЖ БАЙГААД БЯЦЛААД АЛЧИХЛАА ӨӨДГҮЙ Ч ЮМАА ДАА БЫСДА ХЭН Ч ХАРАМСАХГҮЙ ГАШУУДАХГҮЙ БАЙНА.ОРОН БҮХНИЙ АРХИЧИД НЭГДЭГТҮН

Зочин
Зочин
1 сар 9, 2025 16:41
Reply to  Иргэн

????????????

зочин
зочин
1 сар 9, 2025 10:57

....сонин л юм.ЖОЛОО БАРИАД ХӨӨЖ БАЙДАГ Ч бас ухаан юм аа....удахгүй бурханас гэсгээлээ өөрөө эдлэх болноо...

Холбоотой мэдээ

Back to top button