Гэмт хэрэг

Хан-Уулд төрсөн ахыгаа зодож хөнөөсөн хэрэг гарсан байна

Хан-Уул дүүрэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Хэрэг үйлдсэн этгээд шүүхэд "Би ахтайгаа маргалдсан эсэхээ, архи ууснаас хойших дурсамжаа санахгүй байна" хэмээн мэдүүлэг өгсөн байна. Гэсэн ч шүүх шинжилгээний дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын мөрдлөг зэргээр хэрэг үйлдэгч болохыг нь нотолсон байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулжээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хууль 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • /Энэ заалтын "бага насны хүүхэд," гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан./
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АХЫГАА АЛЖЭЭ ЗОДОЖ ШҮҮ МУУ ГӨЛӨГ ЗА ЯАХ ВЭ? ШОРОН БОЛ ШОРОН ЖИНХЭНЭ ГӨЛӨГ БОЛНОО ЭНД ЯМАР Ч ЦОГЛОГ ХУЛГАЙЧИЙГ ШОРОН ХУЛГАР ХОЁР НУГАЛЖ ЭВХДЭГ ЮМ

Irgen
Irgen

Hun alaad iimhen yal avah gej uu?Hunii ami uneguidev!!!!

Chee-hoo
Chee-hoo
Reply to  Irgen

Ter Amerikdaa ochij shutej amidar!

Монгол инж
Монгол инж

12 жил бага бишүү

Ай дид
Ай дид

Би алсан юм, миний хамаг мөнгийг хулгайлж
бөбөөдөөд байсан юм. уг нь хөлдөж үхэг гээд гаргаад хаяцан чинь ороод ирэхээр нь 8-ын хувингаар толгойг нь хага нүдэж нүдэж арайхийж төхөөрсөн.

Ай дид
Ай дид

Ёа гоё

Холбоотой мэдээ

Back to top button