НИЙГЭМСПОРТ

Солонгосын гүйлтын цанын улсын аваргаас Б.Ачбадрах алтан медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтын цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ.

Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан болов.

Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur
1 сар 11, 2025 19:38

СУПЕР!

Холбоотой мэдээ

Back to top button