НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Алслагдсан бүс нутаг, хилийн застав, цэргийн анги, хүчний байгууллага, зорилтод бүлгийн хүүхдийг хамруулах хүүхэд харах үйлчилгээний төсвийг батлаад буй. 

Эмэгтэйчүүд болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлт, асрахуйн эдийн засгийг дэмжих зорилгоор хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ.

Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулж бага нутаг дэвсгэрт амьдарч буй хүүхдийг хамруулах юм. Тус үйлчилгээнд хамрагдах хүүхдийн дээд хязгаарыг тогтооход аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн судалгааг үндэслэжээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд та бүхэн харьяа аймаг орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн газар, хэлтэст хандан бүртгүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button