Гэмт хэрэг

Аав нь охинтойгоо маргалдахдаа бензин шидэж, гал гарснаар бага насны хүүхэд түлэгдэж амиа алджээ

Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал гарснаар бага охин нь 40-50 хувь түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байх үедээ амиа алдсан байна.

Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн өдөр би гэрээ янзлаад өвлийн бэлтгэлээ хийгээд байж байсан ба гэрт хийх юм их байсан учир том охиноо туслахыг гуйхад "сургууль руугаа явна" гэхээр нь би түүнд хандаад "чи ямар хүүхдүүдтэй найзлаад яваад байгаа юм бэ" гээд бид хоёр муудалцсан ба би орон дээр сууж байхдаа орны хажуу талд байх хуванцар савтай зүйлийг шидсэн. Ингээд гэнэт гал гарсан ба би савтай ус цацаад унтраасан" хэмээн мэдүүлэг өгсөн байгаа юм.

Аавтайгаа маргалдсан гэх эгч нь "...бид хоёр бага зэрэг маргалдсан ба би гэрт байх хөргөгчийн ойр зогсож байхад аав орон дээр сууж байгаад орны тэнд байх савтай зүйлийг хөргөгч рүү шидэхэд гэнэт гал гарсан, мөн манай дүүгийн толгой хэсэг шатаж байхыг би харсан ба аав савтай ус цацаад галыг унтраасан” хэмээн цагдаад мэдүүлсэн байна.

Харин эмчлэгч эмч"... Уг хүүхэд нүүр, цээж 2 гарын сарвуу, шуу, бугалга, шилэн хүзүүндээ түлэгдсэн ирсэн” хэмээн шүүхэд мэдүүлжээ.

Шүүх: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 13, 2025 10:24

Huuh уурандаа бага охиноо үхэлд хүргэсэн хүн торгуулж бгаа юм уу . Тэнсэн гэдэг чинь сэтгэлийн торгууль юм биш үү

Зочин
Зочин
1 сар 13, 2025 13:26
Reply to  Зочин

Харин тийм арай л дэндүү юм

Иргэн
Иргэн
1 сар 13, 2025 12:06
Reply to  Зочин

Шүүх гэмт этгээдэд хорих ял оногдуулаад санамсар болгоомжгүйн хэрэг учраас тэр хорих ялыг тэнсэн харг�##�зсан байна. Хорих ял нь карманд нь байна гэсэн үг. Зөрчлийн хэрэг үйлдэх, дахин гэмт хэрэг үйлдвэл шууд хорих ял нь үйлчилнэ.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 11:16

яадаг тэнэг араатан бэ

Зочин
Зочин
1 сар 13, 2025 11:49

Ийм хуультай улс байх гэж! Улс шиг улс байж чадахгүй бол орос хятадын нэгэнд дагаар орчихуу? Ядаж ийм дуракуудад тохирсон ял өгдөг болноштээ

Зочин
Зочин
1 сар 13, 2025 11:52

Эцэг байх эрхийг нь хасаад ялыг нь өгөө

Зочин
Зочин
1 сар 13, 2025 11:53

Өөр хүчирхийлэл байна уу, сайн ш�##�гаарай.

Иргэн
Иргэн
1 сар 13, 2025 12:45

Тэртэй тэргүй харамсаж үхэх гэж байгаа даа хөөрхий

Зочин
Зочин
1 сар 13, 2025 13:26

Хүүхэд хүчирхийлж амь нас нь хохирсон бт�##� арай ч дээ...хүүхдийн амь үнэгүй хөөрхийлөлтэй ...хуулиа чанг�##�аач

Зочин
Зочин
1 сар 13, 2025 14:25

ийм уураа хянаж чаддаггүй тэнэг хүмүүсийг сэтгэцийн өвчтэй м�##� гэдгийг нь мэдсэнээс хойш хүүхдээс хол байлга. удахгүй том охиноо шатаах биз. новшийг дахиад гай тарихаас нь өмнө хорьж цагдана уу, эмнэлэгэт нь хэвтүүлнэ үү. хууль мууль байна уу.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 15:39

Эцэг м�##� өөрөө л зовно хэрцгий харгис новш

Зочин
Зочин
1 сар 13, 2025 17:10

Ийм гэмт хэрэгтнүүд тнрбумын хулгай гэдэг цуурх�##�д г�##� ардөж өөрсдийн хэргээ жижигрүүлж харагдуулдаг болсоноор өршөөгдөх болсон нь олон.

Зочинзол
Зочинзол
1 сар 13, 2025 17:14

Зоргоороо авирлахын тулд улс орноо хууль дүрэмгүй болгох санаатнууд олширвол улсаараа сөнөж иргэдэд хамгиын аюултай болноодоо.

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
1 сар 14, 2025 21:58

Я�##�тгүй санамсар болгоомжгүй хэтэрхий их уур уцаараасаа болж биеэ барьж үйлдлээ хянах чадваргүйгээс болж хайран хүүхдээ үгүй хийчихжээ . Тэнсэх хорих яах вэ энэ аав тэртэй тэргүй хийсэн хэрэгтээ хэчнээн их гэмшиж харамсаж байгаа нь тодорхой . Болгоомжтой уужуу байгаачдээ Монголчуудаа . Хайран хүний амь нас шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button