Нийгмийн
МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцоно

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлгийн хуралдаан 10 цагаас эхлэх товтой байсан билээ.
МАН-ын бүлгээр чуулган хаах хүртэлх хугацаанд хэлэлцэх асуудлууд болон цаг үеийн асуудлууд дээр байр сууриа нэгтгэнэ гэв. Мөн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оролцох товтой байна.
Энэ долоо хоногт буюу 15-нд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэв дор сонсгол зохион байгуулахаар болсон бөгөөд уг асуудлаар ч мөн Ерөнхий сайд мэдээлэл сонсох юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ENE BUZAR AMITANIIG Z##LUULAH HTEI