Гэмт хэрэг

Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноов

Чингэлтэй дүүрэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.

Улмаар гэрчүүдийн мэдүүлэг болоод цагдаагийн газраас хийсэн мөрддөг, шүүх шинжилгээний дүгнэлт зэрэг нь хэрэг үйлдсэн болохыг нотолсон байна. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхэд "Юу болсон тухай санахгүй байна" хэмээн мэдүүлжээ.

Иймд шүүхээс хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулжээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хууль 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • /Энэ заалтын "бага насны хүүхэд," гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан./
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Like
Love
Haha
Wow
Sad
Angry

ГЭМТ ХЭРЭГДэд онцлох-2 Edit Post

Админ

Админ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.You are logged in as О. Онон | Log out25002 СэтгэгдэлХуучин 

Зочин

Зочин 12 сар 11, 2024 07:52

ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛЫН ШҮҮХ ЭНЭ АЛААЧИД ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР ТОРГООД ЯВУУЛАХ БАЙХӨ СОГТУУ НИНЖА МАШИНААРАА ХҮНИЙГ ДАЙРЧ АЛАХАД ТЭНСЭН ӨГДӨГ МОНГОЛЫН ШҮҮХ БРАВО-1 Хариулах

wonder girl

wonder girl 12 сар 11, 2024 19:34 Reply to  Зочин

Энэрэнгүй, нинжин сэтгэлээр бусад улсаас ялгарна шүү! Өршөөнгүй, энэрэнгүй бай! Хамаг монголоо хатаахгүй шүү!0 Хариулах

Холбоотой мэдээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өслөө

15 цаг

Хамтран амьдрагч эмэгтэйгээ хардсаны улмаас хамт байсан залууг нь зодож хөнөөжээ

19 цаг

Газын зурваст гал зогсоох тохиролцооны эцсийн хувилбарыг Хамас, Израил хоёрт танилцуулжээ

19 цагТанд таалагдахClose

BannerBanner eguur.mn 336x280 - ENG462559216_1120452469475318_7628199117889435821_nezgif-3-c7eef935fa1MIK 18th Logo Monezgif.com-gif-maker

previous arrow
next arrow
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button