Чех дахь монголчуудад анхааруулж байна

Сүүлийн үед Чех улсад оршин суугаа гадаадын иргэд, залуучууд мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт олноор өртөх болсныг Чех улсын Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Гэмт бүлэглэлүүд Чехийн банканд данстай гадаадын иргэдийг ашиглаж, олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа түгээх байдлаар хувийн мэдээллийг нь цуглуулж, мөнгө угаах болжээ.
Ингэхдээ телеграмаар дамжуулан “Та банкны данстай юу?”, “Та их хэмжээний мөнгө олохыг хүсч байна уу?” гэх зэрэг гадаадын иргэдэд зориулсан ажлын байрны санал, асуулга зэргийг ашигладаг байна.
Телеграм аппликэйшн дээр чех хэлээр бичсэн олон сурталчилгааны аль нэгэнд хариулснаар таны хувийн мэдээлэл алдагдаж, банкны дансыг тань мөнгө угаах гэмт хэрэгт ашиглаж болох бөгөөд санамсаргүй байдлаар тухайн гэмт хэрэгт оролцсон хэмээн буруутгагдаж болзошгүй аж.
Иймд хуурамч сайтаас болгоомжилж, өөрийн хувийн мэдээллийг хамгаалан, цахим залилан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Чех улсын Прага хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цөөхөн монголчууд бид хүн чанраа гээхгүй бая
hyalbar argaar tyrgen bayajih durtai hymyys ih boljee.huulia changatgaach nasaar ni horidog bol hen ch hiihgyi