АНУ-ын Starbucks: Юм худалдаж ав, үгүй бол гар

АНУ-ын хамгийн том сүлжээ кафе болох “Starbucks” юм худалдаж авахгүй бол гарахыг шаарддаг бодлого дахин явуулах болсон байна. Тус сүлжээ долоо гаруй жилийн өмнө ямар нэгэн зүйл худалдаж аваагүй хэрэглэгчдийг кафед нь суухыг зөвшөөрч эхэлсэн. Тэгвэл одоо энэхүү бодлогоо өөрчилж байгаа аж.
Цахим орчинд нийтлэгдсэн шинэ бодлогоос нь харвал суухыг хүссэн болон ариун цэврийн өрөөг нь ашиглахыг хүссэн хүмүүс цэсээс нь ямар нэгэн зүйл заавал захиалах ёстой болжээ. Үүнээс гадна бусдыг ялгаварлах, дарамтлах, гаднаас оруулж ирсэн согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно гэж “Starbucks” мэдэгдсэн байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жаки Андерсон хэлэхдээ энэ бодлого нь төлбөр төлж буй үйлчлүүлэгчдийг эн тэргүүнд тавих зорилготой гэжээ.
Эх сурвалж: USA Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш дээ. Юм худ�##�даж авахгүй бол юу гэж суулгах вэ дээ.
Зөв л дөө
Anusnikuud iim l shunaltai teneg fashistuud bdagyum daa