Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин 2025 онд тусгаар улс байхаа больж магадгүй гэж Путиний туслах хэлэв

2025 онд Украин тусгаар тогтносон улс байхаа болих магадлалтай гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Николай Патрушев хэлсэн байна. Тэрээр мягмар гарагт Кремлийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг "Комсомольская правда" сонинд ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ. Тэр "Энэ жил Украин оршин тогтнохоо бүрэн болихыг үгүйсгэх аргагүй" гэж Патрушев хэлээд ямар нэгэн нотолгоо, тайлбар хийгээгүй байна.

Мөн тэрбээр 2022 онд ОХУ довтлохоос өмнө Украин "нео-нацист үзэл баримтлалыг хүчээр тулгаж, Оросыг үзэн ядах үзлийг дэвэргэснээрээ" нуран унасан гэжээ. Патрушев Трампын захиргаа дор хийх энхийн хэлэлцээний үеэр газар нутгийн хувьд буулт хийх тухай асуултад хариулахдаа ингэж хэлсэн аж.

Ирэх даваа гарагт /2025.01.20/ Доналд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөн албан тушаалаа хүлээн авна. Трамп өмнө нь Украины дайныг хурдан зогсоохоо амласан ч гал зогсоох эсвэл энхийн хэлэлцээг хэрхэн явуулах тодорхой төлөвлөгөө танилцуулаагүй байгаа. Гэвч Трамп ОХУ-ыг эерэгээр тодорхойлж, Украин болон барууны холбоотнуудыг шүүмжилсэн нь ОХУ-д таатай нөхцөлөөр энхийн гэрээ байгуулахыг шахаж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

Ярилцлагын үеэр Патрушев Молдова улсын талаар мөн ижил утгатай мэдэгдэл хийжээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, Украин болон ЕХ-ны гишүүн Румынтай хил залгаа Молдова улс Европын Холбоонд элсэхээр хичээж байгаа нь тус улсыг задралд хүргэж магадгүй гэж онцолсон байна.

"Кишиневын (Молдавын нийслэл) явуулж буй Оросын эсрэг түрэмгий бодлого Молдавыг нэг улсын бүрэлдэхүүн болох эсвэл бүрэн устаж үгүй болох байдалд хүргэж магадгүй" гэж Патрушев хэлжээ. Патрушев ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн тэргүүнээр 16 жил ажиллаж, 2024 онд Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу түүний ажлыг залгамжлан авсан байна.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2025 09:21

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

иргэн
иргэн
1 сар 16, 2025 12:27

Путин хэлсэн л бол Үнэн болж таараа, Трамптай тохироо хийж, ингээд Украйн дуусаж, ЕХ -Задрах нь цаг хугацааны асууд�##� болж_ ЕХ ч Бутрах нь нэгэт ойлгомжтой болсон_ Европын хамгийн хүчирхэг Герман, Франц Эдийн засгийн хямр�##�д орж мөд дөө Сэхэхээргүй байд�##�д орсон_ үүнийг нь дагаад Европын бусад Улс орнууд хямараад эхэлцэн байна,

Бат инженер
Бат инженер
1 сар 16, 2025 16:47

Мангадууд мөрөөдөж байна.

Гүнцэнгэлэг
Гүнцэнгэлэг
1 сар 17, 2025 16:11

Эх орон байгаа цагт Эх орончид байсаар байх болно Эх орончид байгаа цагт Эх орон нь Мөнхөд Орших болно, Слава Украйн

Холбоотой мэдээ

Back to top button