Баянгол дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг баарны ажилтныг хөнөөсөн хэрэг гарсан байна

Баянгол дүүрэгт байрлах “В” гэх шөнийн цэнгээний газрын гадна талбайд уг байгууллагад ажилладаг 24 настай залууг Ж гэх эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Амь хохирогчийн аав “Манай хүү бааранд ажиллаж байна, найз нөхөдтэй, сайхан ах нартай ажиллаж байгаа гэж хэлж байсан. Хүүгээ алдсандаа маш их харамсаж байна” хэмээсэн байна.
Харин шүүгдэгч буюу хүний амь нас хөнөөсөн этгээд Ж “дүү минь тэр баарны гадна тэр залуутай хамт зогсоод, уйлж байсан. Тэгэхээр нь машиныхаа урд хайрцгаас хөдөө явахдаа ашигладаг хутгаа гаргаж ирсэн тухайгаа санаж байна. Цааш юу болсон тухай мэдэхгүй байна. Маргааш өглөө нь гэрээс цагдаа нар баривчилж авч явсан” хэмээн мэдүүлэг өгсөн байна.
Хэрэг үйлдсэн этгээд урьд хулгайн хэргээр хоёр жил, танхайн хэргээр 3 жил 5 сар, мөн нийтэд тустай ажил хийхээр хоёр удаа шийтгүүлж, мөнгөн торгууль төлж байжээ.
Улмаар тус газрын гаднах камер, гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Ж-ийг хүний амь насыг хөнөөсөн болохыг нотолсон байна.
Иймд шүүх байгууллагаас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БААРНЫ АЖИЛТНУУД НИЙЛЖ ИХ Ч ОЛОН ХҮН ЗОДОЖ НҮДДЭГ. НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРЧ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
ЭНЭ АЛААЧ БОЛ ИХ ДАВАРСАН АРХАГ ГЭМТ ХЭРЭГТЭН БАЙНА ЖИРИЙН ДЭГЛЭМД ЯВУУЛЖЭЭ ЯМАРТАЙ Ч ХҮҮХЭНДЭХ АРХИДАХ ЭРХТЭЙ ХУЛГАЙЧ БОЛЖ БЫСДА
Рецедив хэрэгтэн бна шоронд нь хатаах хэрэгтэй энэ мэт хэрэгтнүүдийг шоронгоос нь бүү гарга
Учрыг нь ч ололгүй, хүмүүсийг хөндлөнгөөс хараад шууд ...
Цаазлах хэрэгтэй
б�##�иар баар нэртэй архид�##�т,�##########�рлын үүр уурхайнуудыг хаах хэрэгтэй. Байрыг нь хураан авч ЖДҮ эрхэгчдэд олгох хэрэгтэй.