НИЙГЭМ

Утааны сонсгол: "Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлын PM10, PM2,5 буурсан" гэх дүгнэлт танилцуулав

Өнөөдөр Төрийн ордонд агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонгол зохион байгуулж байна. Энэ хүрээнд "Агаарын бохирдол- хүн амын эрүүл мэнд /Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Агаарын бохирдолтой холбоотойгоор холбогдох мэргэжилтэн, судлаачид 5 сарын хугацаанд 25 айлд багаж тавьж үр дүнг нь судласан талаараа танилцуулав. Уг дүгнэлтийг сийрүүлбэл,

  • “2020-2022 оны хооронд хийсэн түүврийн судалгаа, туршитаар сайжруулсан шахмал түлш хэрэглэх үед дотоод орчны агаарын нүүрс төрөгчийн дутуу ислийн (СО) агууламж ДЭМБ-ын анхааруулах шугамаас давсан байна.
  • Сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд нүүрстөрөгчийн дутуу ислийн оргил цагийн дундаж агууламж дотоод орчинд 39 хувьд хүрч, ДЭМБ-ын дотоод орчны агаарын чанарын удирдамжаас давсан үзүүлэлттэй, аюултай түвшинд хэвээр байна.
  • Сайжруулсан шахмал түлш жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлсэн байна.
  • Гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарын чанар дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ ДЭМБ-ын удирдамжаар 8 цагийн улбар шар шугам, дундаж үзүүлэлтээс давсан байна.
  • Монгол улсад 2020-2022 онд агаарын чанар болон хүүхдийн амьсгалын замын эрүүл мэнд сайжирсан байна. Таваас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл буурсан төлөв байдал ажиглагдсан.
  • Түүхий нүүрсний хэрэглээний үед өвлийн улиралын агаарын чанарын найрлага дахь PM10, PM2,5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ураг аяндаа зулбах давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх байдал буурах хандлага ажиглагдса.
  • Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлын үндсэн үзүүлэлт PM10, PM2,5 буурсан.
  • Дотоод орчны агаарын чанарт хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ ДЭМБ-ын дотоод орчны агаарын чанарын удирдамжаас давсан үзүүлэлттэй байгаа нь эх, ургийн эрүүл мэндэд нөлөөлөх өсөлтийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button