Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден ерөнхийлөгчийн хувьд иргэддээ сүүлийн удаа захидал бичжээ

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд иргэддээ зориулж сүүлийн удаа захидал бичихдээ Америкийн амин сүнс одоо хүртэл эрсдэлд байна гэжээ. Тэрбээр захидалдаа дөрвөн жилийн өмнө өөрийг нь ерөнхийлөгчид өрсөлдөхөд хүргэсэн үндэсний хуваагдал одоо хүртэл шийдэгдээгүй байна хэмээсэн юм.

Тэр “Америкийн амин сүнсэнд аюул тулгараад байна гэж би итгэсэн учраас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Биднийг хэн болохыг илэрхийлдэг зүйлд аюул тулгараад байсан. Одоо ч гэсэн” гэж бичжээ. Гэхдээ Байден өөрийнх нь тэмцсэн үнэт зүйлс оршин тогтносоор байх болно гэж таамагласан байна.

“Америк гэдэг нь ямар ч зэвсэгт хүчин, далай тэнгисээс том санаа юм. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг үзэл санаа. Энэ бол бид бүгдээрээ ижил тэгш бүтээгдсэн, бүтээгч маань бидэнд амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалыг эрэлхийлэх зэрэг эрх өгсөн гэж санаа юм. Бид энэхүү ариун санааг бүрэн биелүүлж байгаагүй ч хэзээ ч холдож байгаагүй. Одоо ч гэсэн Америкийн ард түмэн үүнээс холдоно гэж бодохгүй байна” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button