Нийгэм мэдээ

Машиндаа ухаан алдсан иргэнийг эргүүлийн цагдаа нар эмнэлэгт хүргэлээ

Сүхбаатар дүүргийн 11 хороо 100 айл орчмын нутаг дэвсгэрт “SHINE” спорт центрийн гадна Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд угаартсан байж болзошгүй, ухаангүй байдалтай иргэний амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, цагдаагийн эргүүлийн ажлаар явсан алба хаагчид 30 орчим насны эрэгтэйд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн ухаан оруулж, яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад А.Отгонбат, цагдаагийн дэслэгч Ш.Энхзаяа нар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүрэг гүйцэтгэж байх үедээ эрдэнэт хүний алтан амийг аварчээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
1 сар 16, 2025 18:25

машиндаа сууж байгаад угаартаж унаад бгаа юм уу? 100 айл ч аймар л даа

Зочин
Зочин
1 сар 16, 2025 20:13

Шахм�##� түлшнээс болсон байхаа. 100 айл угаасаа утааны голомт л доо

Зочин
Зочин
1 сар 17, 2025 18:13

Баярл�##�аа цагдаагийнхандаа

Холбоотой мэдээ

Back to top button