Франц дахиад л ерөнхий сайдаа огцруулахыг оролдов

Саяхан томилогдсон Францын Ерөнхий сайд Франсуа Байруг парламент нь огцруулахыг оролдов. Тодруулбал пүрэв гарагт /2025.01.16/ тус улсын парламент Байругийн засгийн газрын эсрэг итгэлцэл үл хүлээлгэх санал хураалт явуулжээ. Тэгвэл барууны үзэлтэй болон социалист хууль тогтоогчид тус санал хураалтад дэмжээгүй санал өгсөн тул Байругийн засгийн газар амь гарч чадав.
Байру өнгөрсөн сард л Францын ерөнхий сайдаар томилогдсон. 2024 онд тус улс дөрвөн удаа ерөнхий сайд болон засгийн газраа сольж, улс төрийн томоохон хямралыг туулсан юм. Байру мягмар гарагт /2025.01.14/ шинэ засгийн газрын бодлогын ерөнхий зураглалыг тодорхойлж үг хэлсний дараа итгэлцэл үл хүлээлгэх санал хураалт явуулах болсон байна. Түүний дэвшүүлсэн гол зүйлсийн нэг нь 2023 онд маш их маргаан дагуулсан Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн шинэчлэлийг дахин хэлэлцэх байжээ. Үүний дараа социалистууд Байру нэмэлт баталгаа өгөхгүй бол засгийн газрын эсрэг санал өгнө гэж сүрдүүлсэн юм. Гэсэн ч социалистууд болон барууны үзэлтэй хууль тогтоогчид засгийн газрыг дэмжин санал өгсөн тул Байру итгэлцэл үл хүлээлгэх саналыг давж гарч чадсан байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.