АНУ: Асуудлууд байгаа ч Газын зурваст гал зогсоох тохиролцоо хэрэгжинэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен талууд сүүлийн мөчид шийдвэрлэх асуудлууд байгаа ч төлөвлөсний дагуу Газын зурваст ням гарагт /2025.01.19/ гал зогсоож эхэлнэ гэжээ.
Тэгвэл Израилын засгийн газар Хамастай хийсэн гал зогсоох тохиролцоог соёрхон батлах санал хураалтыг пүрэв гарагт явуулах байсан ч хойшлуулсан байна. Израилын дайны засгийн газар нь тэрхүү тохиролцоог соёрхон баталбал л албан ёсны зүйл болно. Гэвч Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамас бүлгийг эцсийн мөчид шинэ шаардлага тавьсан гэж буруутган, санал хураалтыг хойшлуулсан юм. Нетаньяхугийн тамгын газар мэдэгдэл хийхдээ “Хамас бүлэг хэлэлцээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг зуучлагчид Израилд мэдэгдэхээс нааш засгийн газар хуралдахгүй” хэмээсэн байна.
Израилын дайны засгийн газрын сайд нар дунд хагаралдаан үүсээд байгаа юм. Тодруулбал Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир тус хэлэлцээг соёрхон батлах юм бол засгийн газраасаа огцорно гэсэн байна. Гэхдээ хэлэлцээ тохиролцсон ёсоор хэрэгжинэ гэж албаныхан таамаглаж буй. Нэрээ нууцалсан АНУ-ын албан тушаалтан хэлэхдээ талууд сүүлийн мөчид тулгарсан саад бэрхшээлийг даван туулах сайн ахиц дэвшил гаргаж байгаа гэж “Reuters” агентлагт хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.