Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын дипломатчууд Их Британийн парламентын нууц бүс рүү нэвтэрчээ

Өнгөрсөн Зул сарын баярын өмнөхөн ОХУ-ын дипломатчууд Их Британийн парламентын ордны нууц бүс рүү нэвтэрсэн байна. Уг явдал аюулгүй байдлын албаныхныг түгшээж, парламентын доод болон дээд танхимын дарга нар сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал парламентын ордны доод танхимаар тур аялал явсан дипломатчдын зарим нь дээд танхим руу нэвтэрсэн байна. Дээд буюу Лордуудын танхим руу тур аялал хийж буй хүмүүс нэвтрэх ёсгүй байдаг юм. Уг явдлын дараа хамгаалалтын албаныхан тэдгээр дипломатчдыг хөөсөн байна. Их Британийн парламентын эх сурвалж хэлэхдээ “Тэд Их Британийн парламентад гэдгээ Кремльд харуулах хүсэлтэй байсан гэж сэжиглэж байна. Ямар нэгэн зүйл болохоос өмнө тэднийг барьсан” хэмээсэн юм.

Дээд танхимд нэвтэрсэн оролдлогын дараа парламентын гишүүд болон дипломатчдыг парламентын ордонд тур аялал хийхийг урихгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button