О.Алтангэрэл: Хэрвээ Р.Чингис генерал гэм буруугүй бол, ажлаас нь чөлөөлсөнд би хариуцлага хүлээнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг нэгдүгээр сарын 11-ний талбайн жагсаалыг санхүүжүүлсэн гэх үндэлэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд одоогоор хуранда М.Лувсандоржийг томилсон билээ.
Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Р.Чингис генералын гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно. Энэ үнэн. Шийдвэр гаргах процесстой холбоотой хэд хэдэн зүйлүүд бий. Жишээлбэл, гэмт хэрэгт хүнийг яллахад заавал шүүхийн шийдвэрийг хүлээдэг. Тодорхой үйлдэл явж байхад, тухайлбал цагдаа модоороо дохиод хүнийг зогсоогоод шалгадаг. Үүнтэй адилхан энэ бол захиргааны эрх зүйн нэг процесс. Үнэхээр ийм ноцтой буруутгалд Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн учраас чөлөөлт шалгахаас аргагүй. Гэхдээ тэр хүний гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооно. Хэрвээ энэ хүн гэм буруугүй нь шүүхээр тогтоогдвол ажлаас чөлөөлсөн асуудалд нь хариуцлага хүлээх хүн нь би буюу О.Алтангэрэл миний бие” гэсэн юм.
Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингисийг одоогийн байдлаар шалгаж байгаа бөгөөд түүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал товлогдоогүй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө ХЗДХ САЙДАД БАРИМТ БАЙГААН БАЙНА ЧИНГИС НЭРИЙГ НЬ ГУСААД ОСПАН ГОМИНДАН НЭР ӨГӨӨД ЛАЛАРЫГ ЖАНГИЙ НЬ ЧААЛГА ЯАСАН ОВОО ГӨЛӨГ ВЭ?ХЭНИЙ ХҮЧЭЭР ИЙМ ӨНДӨРЛӨГТ ХҮРЭВ АЦ МИНЭЭ ЦЭРГИЙН ХҮЧЭЭР ТӨРИЙН ЭРХ АВАХЫГ САНААРХЖЭЭ 99 ЖИЛ ӨГЧИХӨӨ МИНИЙ ХАЙРТ ТОМ ТОЛГОЙТ ОЮУНААГ ЯАЖИНА ХҮҮК УУРЛАНА ДАА ЧИ ӨНГӨРЧЭЭ
Хулхи генер�##� хүзүүгүй хулгайчын гар хөл
Огт гэмгүй хүнийг нэр цохон барин хэлэхгүй л дээ. Тагнуулынхан eрөнхий сайдад мэдээлэл өгсөн л байгаа
Бат�##�гаатай болоод л тэр хийвэл бүү ай