Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын засгийн газар Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг соёрхон баталлаа

Израилын засгийн газар Палестины Хамас бүлэглэлтэй хийсэн гал зогсоох тохиролцоог соёрхон баталсан байна. Тус улсын засгийн газар зургаан цаг гаруй чуулсны эцэст өнөө өглөө /2025.01.18/ Газын зурваст 15 сар үргэлжилсэн дайныг дуусгах замыг тавих гал зогсоох тохиролцоог батлав.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газар мэдэгдэл хийхдээ “Засгийн газар барьцаанд буй хүмүүсийг буцаан авчрах замыг баталлаа. Барьцаанд буй хүмүүсийг суллах ажил ням гарагаас эхэлнэ” хэмээжээ. Өнгөрсөн лхагва гарагт /2025.01.15/ хоёр талын хэлэлцэгчид гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч гэсэн Газын зурваст Израилын онгоцнууд цохилт өгсөөр байна. Гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш 119 Палестин иргэн Израилын цохилтод амь үрэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button