Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден ажлынхаа сүүлийн өдрийг хэрхэн өнгөрөөв

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Доналд Трампт эрх мэдлээ шилжүүлж өгнө. Тэгвэл Байден ерөнхийлөгчийн алба хашсан сүүлийн өдрөөрөө Өмнөд Каролина мужид байрладаг өнгөт арьстай иргэдийн цуглаан хийдэг сүмд очжээ. Тэр сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхныг итгэл найдвараа алдахгүй байхыг уриалсан байна.

Өмнөд Каролинагийн хойд Чарлстон дахь Хатан хааны баптист сүмд Байден хүрэлцэн ирэхэд түүнийг алга ташин угтаж авчээ. Байден сүмд цугласан олонд хандан “Бид дахин төрөлт болон авралын тухай ихэнхдээ эргэцүүлдэг. Гэхдээ Есүс баасан гарагт оршуулагдан, ням гарагт үхлээс эргэн ирсэн. Түүний дагалдагчид бүх найдвараа алдаад байсан бямба гарагийн талаар бид нэг их ярьдаггүй” гэжээ.

Тус цуглаанд оролцсон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Клайбурн “Агуу найз минь, одоо хүмүүс чамайг үнэлж, талархахгүй байлаа ч гэсэн түүх чамд маш их талархах болно гэдгийг би хэлье” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2025 20:18

Ок

Холбоотой мэдээ

Back to top button