Гадаад мэдээДЭЛХИЙ

Оросууд газрын тосоор бохирдсон харзны усанд орж байна

ОХУ-ын өмнөд бүсэд оршдог Анапа хотын оршин суугчид газрын тосоор бохирлогдсон харзны усанд орж байгаа талаар албаныхан мэдээлжээ. Ортодокс Христийн шашинтай хүмүүс нэгдүгээр сарын 19-нд Христийг мэндэлсний баярыг тэмдэглэн харзны усанд ордог.

Тэгвэл Анапа хотын албаныхан мэдээлснээр харзны усан орох ёслол газрын тосоор бохирлогдсон далайн эрэг дээр явагдсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан ОХУ-ын хоёр танкер онгоц осолдон, живсэн. Үүний улмаас газрын тос ОХУ-ын өмнөд эрэг болон Крымын хойгийн эрэг дээр угаагдан гарч ирж байгаа юм. Газрын тосыг цэвэрлэх ажиллагааг хянаж буй албаныхан Анапагийн ойролцоо харзны усанд орж буй хүмүүсийн бичлэгийг хийж нийтэлжээ. Анапа хотын оршин суугч Владимир Балуков “Ус маш тунгалаг байна. Би бүүр шумбаж үзсэн. Хараач миний үс нойтон, юу ч болоогүй байна. Ус нь цэвэр, температур нь хүртэл тухтай” гэсэн байна.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin
1 сар 20, 2025 17:55

Тэнэг оросууд үхэж л байна биз

Холбоотой мэдээ

Back to top button