Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Н.Энхбаяр цэц дээр ялах уу, Н.Чинбат дарга болсон төлөөсөө төлөх үү

-АВЛИГАЧДЫН ҮҮРЛЭХ ГАЗАР ТӨР БИШ Ч ХУВЬ ХҮНИЙГ ХОЁР ХУУЛИАР ДАВХАР ЯЛЛАЖ БОЛОХГҮЙ -

Эрх баригч нам авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчлав. Уг заалт байнгын хороон дээр унасан ч МАН-ын генсек Д.Амарбаясгалан эргэж амилуулахыг гишүүдэд үүрэгдсэн гэх. О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын гаргасан санал эцэстээ дэмжигдэж, ирэх сонгуульд авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн түүхтэй хүмүүс оролцохооргүй болов.

Үнэхээр ч төр, ялангуяа парламент тэдний үүрлэдэг газар биш. Албан тушаалын давуу байдлаа ашигласан, авлига авсан хүний үйлдэл давтагдахгүй гэх ямар ч баталгаа үгүй юм. Энэ өнцгөөс харахад цагаан захтнуудын хэргийг өршөөж, дахин парламентад суулгах нь зохисгүй хэрэг. Ёс зүй талаасаа ч тэр, төр төмөр нударгаа авлигачид болоод албан тушаалаа хэтрүүлэн ашиглагчид дээр чанга буулгаж байх ёстой юм.

Гэвч нөгөө талд ялаа эдэлчихсэн иргэнийг өөр нэг хуулиар давхардуулан “яллах” нь  хүний эрхийн зөрчил үүсгэх үү гэдэг асуулт тавигдаж буй. МАХН-ын дарга Н.Энхбаяр уг заалтыг батлагдахаар яригдах үеэр Төрийн ордноор орж, яг ийм утгыг гишүүдэд сануулсан. Гишүүд толгой дохин зөвшөөрсөн хэдий ч ар хударгаар нь заалтаа амилуулчихсан билээ.

-ЦЭЦИЙН ДАРГЫН СУУДАЛ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХАМГААЛАХАД “ЗОРИУЛАГДСАН” УУ -

Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэц болоод НҮБ-д хандана гэдгээ илэрхийллээ. Өмнө нь 2008 онд ҮХЦ дээр ийм төрлийн маргаан үүсч, УИХ-ын эсрэг шийдвэр гарч байсан удаатай. Цэц өмнөх шийдвэрээ давтах уу, эсвэл Н.Энхбаярын  хүсэлтийг үл хүлээн авах уу гэдэг асуулт эндээс үүсч буй юм.

УИХ-ын  хуульч гишүүд “Яг ном ёсоороо хуулиа барьж шийдвэл Н.Энхбаярт зориулсан заалт цэц дээр унана” гэж тайлбарлаж буй. Гэвч тэр үеийн цэцийн шийдвэр өнөөгийн  цэцийн шийдвэртэй мөргөнө гэхэд бас хэцүү. Цэцийн бүрэлдэхүүн солигдож, саяхан шинэ дарга Н.Чинбат болсон. Хөшигний ард Н.Чинбатыг Сонгуулийн хуультай холбоотой гарч мэдэх маргаанууд дээр УИХ-ын талд зогсохоор ам өчиг өгсөн гэх яриа явж буй.

Хэрэвзээ шинэ даргын суудал олж авах тохироо нь Сонгуулийн хууль байсан бол мянган Н.Энхбаяр гомдол гаргаад ч УИХ-ыг ялна гэхэд бэрх. Угаас хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар дур мэдэн тайлбарлах болсон үед ҮХЦ-ийн шинэ даргын толгойд ямар нэгэн гаргалгаа олдож л таарна. Өөрөөр хэлбэл, цэц дээр Н.Энхбаяр  жам ёсоороо ялах уу, Н.Чинбат түүний эсрэг зогсож, шинэ Сонгуулийн хуулийг хамгаалж үлдэх үү гэдэг хоёр төрлийн  хүлээлт бидэнд үүсээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Batm
Batm

ЭНЭ ХУУЛИЙГ БИД АВИЛАГЧДЫН ҮҮР ОРОМЖ БОЛСОН ИХ ХУРЛАА ЦЭГЦЛЭХ НЭГ АЛХАМ ГЭЖ ХАРЖБАЙНА. ЭНЭ ЭНХБАЯР ОДОО БОЛНОО ГЭЭД БАЙХАД Л ЗҮТГЭЭД БАЙХ ЯМАР СОНИН Ч ЮМ БЭ ДЭЭ. " ХӨРӨНГӨ МӨНГӨНий эрх МЭДЭЛТЭЙ АЛБА ХААЖ ЯВСАН ХЭНИЙГ Ч ШҮҮЖ МӨНГӨ ҮРЭЭД ЯААХАВШУУД БУУД ГЭСЭН САХАЛ СТ-НЫ ЗАРЧИМ БАЙСЫМ ГЭНЭЛЭЭ " БУУДАХ НЬ ЮУ ЮМ ОДОО ЭД НАРЫГ ХОЛДУУЛМААР БАЙНА ШҮҮ. МОНГОЛ

Зочин
Зочин
Reply to  Batm

Үндсэн хууль уншаад үз. Ямар ямар хүн сонгох, сонгогдох эрхгүй гэж байна вэ? Чухам гэвэл, ямар ямар хүнээс бусад монгол улсын 18 нас хүрсэн иргэд сонгох, сонгогдох эрхтэй гэж байна? Энэ насандаа шүүхээр ялагдаж явсан хүн сонгогдох эрхгүй гэж Үндсэн хуульд байна уу, үгүй юү? Ингээд л гүйцээ.

ИРГЭН
ИРГЭН

ХАМГИЙН БУЗАР АВИЛГАЧДАА ЯЛЛАЛГҮЙ ҮЛДЭЭЖ, ЯЛ ЗАВШУУЛААД, ТЭДНИЙГ ГЭМГҮЙ ХҮМҮҮС БОЛГОН ХАРАГДУУЛЖ, УИХ-Д ДЭВШҮҮЛЭХ БАЙТУГАЙ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ГАРГАСААР БУЙ АТЛАА "УРЬД НЬ ЯЛ ШИЙТГҮҮЛЖ БАЙСАН БОЛ" ГЭСЭН ШАЛТАГ ЗААЖ, НЭГ ХҮНИЙГ НУХЧИН ДАРАХ АРГА ХЭРЭГЛЭЖ БУЙ НЬ МОНГОЛЫН ТӨРД ЯЛЗРАЛ УЛАМ Л ГААРААД БАЙГААГИЙН МАШ ТОД ИЛРЭЛ. ТӨРД ШУРГАЛСАН УВАЙГҮЙ ХҮМҮҮСИЙН ТӨӨРӨЛДҮҮЛЭГ, ЯТГАЛГАД АВТАН, ТЭДНИЙ БОХИР ШИЙДВЭРИЙГ МАГТАН САЙШААГЧИД ЦӨӨН БУС БАЙГАА НЬ, МОНГОЛЫН АРД ОЛНЫ ЗАН ЧАНАР Ч МӨН АДИЛ НАМАГ БАЛЧИГТ ШИГДЭХ АЮУЛ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ ! ! !

ИРГЭН
ИРГЭН

ХАМГИЙН БУЗАР АВИЛГАЧДАА ЯЛЛАЛГҮЙ ҮЛДЭЭЖ, ЯЛ ЗАВШУУЛААД, ТЭДНИЙГ ГЭМГҮЙ ХҮМҮҮС БОЛГОН ХАРАГДУУЛЖ, УИХ-Д ДЭВШҮҮЛЭХ БАЙТУГАЙ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ГАРГАСААР БУЙ АТЛАА “УРЬД НЬ ЯЛ ШИЙТГҮҮЛЖ БАЙСАН БОЛ" ГЭСЭН ШАЛТАГ ЗААЖ, НЭГ ХҮНИЙГ НУХЧИН ДАРАХ АРГА ХЭРЭГЛЭЖ БУЙ НЬ МОНГОЛЫН ТӨРД ЯЛЗРАЛ УЛАМ Л ГААРААД БАЙГААГИЙН МАШ ТОД ИЛРЭЛ. ТӨРД ШУРГАЛСАН УВАЙГҮЙ ХҮМҮҮСИЙН ТӨӨРӨЛДҮҮЛЭГ, ЯТГАЛГАД АВТАН, ТЭДНИЙ БОХИР ШИЙДВЭРИЙГ МАГТАН САЙШААГЧИД ЦӨӨН БУС БАЙГАА НЬ, МОНГОЛЫН АРД ОЛНЫ ЗАН ЧАНАР Ч МӨН АДИЛ НАМАГ БАЛЧИГТ ШИГДЭХ АЮУЛ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ ! ! !

Зочин
Зочин

Энхбаярыг дэмжинэ ээ.

Зочин
Зочин

Элбэгдорж, Баяр, Сайханбилэг, Баярцогт, орондоо Ашигт малтмалын тухай хуулийг засдаг Нямдорж нарын хүмүүс ахиад нэр дэвшээд сууна, харин авилгын хэрэгт холбогдсон гэх Энхбаярыг нэр дэвшихгүй гэхээр би бүүр гайхаад байх юм. Ядахдаа нөгөө авилгад авсан гэх Өргөө зочид буудал нь өнөөдөр хүртэл төрийн өмч, хэвлэх үйлдвэрийн байшинг нь дуудлагаар төр 23 тэрбум зараад байсан. Яг юунд энэ хүнийг буруутгаад байгааг олохгүй юм. Шинэ МАНАН бас айсаар байгаа юм бол уу эсвэл ШИНЭ МАНАН өмнөхийн үргэлжлэл юм бол уу.

cialis dosage
cialis dosage

Hello, blame you in spite of word! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy

Hello, tender thanks you in spite of information! generic viagra without subscription walmart http://viapwronline.com I repost in Facebook.

Peterseaph
Peterseaph

Hello, row-boat thanks you http://cialisxtl.com for facts! legitimate cialis by mail
female viagra

WayneTaw
WayneTaw

Cialis average price cialis lowest price cialis

WayneTaw
WayneTaw

Cialis cialis professional cialis for peyronie

WayneTaw
WayneTaw

Cialis cialis vs viagra effectiveness cialis pills

RobertBet
RobertBet

buy cialis online canada pharmacy where to buy viagra in la order cialis daily

RobertBet
RobertBet

generic viagra can you buy cialis canada buy generic viagra cialis levitra

RobertBet
RobertBet

viagra pills how to buy viagra or cialis viagra buy thailand

RobertBet
RobertBet

how to order viagra online in canada safe to order viagra online buy generic cialis online in usa

RobertBet
RobertBet

buy cialis malaysia mail order levitra buy cialis brand name

TeoGerie
TeoGerie

[url=https://attarax.com/]atarax 25mg online[/url]

Холбоотой мэдээ

Back to top button