Гэмт хэрэг

Мах бэлтгэж байсан залуус "мах чанана, чанахгүй" хэмээн маргаж нэгнээ хөнөөжээ

Төв аймагт 45 настай эрэгтэй хамт идэш бэлтгэж байсан залуустай архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар амь хохирогчтой “мах, чанана, чанахгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.

Шүүгдэгч “тухайн үед хутгыг булаацалдаж ноцолдож байхдаа хутгалсан гэж мэдүүлж байсан ч би хутгыг аваад талийгаачийг босож ирэх явцад нь хутгалсан. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж шүүхэд мэдүүлсэн байна.

Улмаар хэргийн газарт байсан гэрч нар болоод шүүх шинжилгээний дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэргээр хүний амь насыг хохироосон болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүхээс: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 21, 2025 09:00

СҮҮЛИЙН ҮЕД МОНГОЛЧУУД НЭГ НЭГИЙГЭЭ МЭСЭЭР ИХ ХОРООЖ БАЙНА ШҮҮ ХУТГАЛААД АЛЧИХЛАА Л ГЭХ ЮМ ТӨХӨӨРЖ БАЙСАН МАЛЫХ НЬ СҮНС ТА НАРЫГ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖЭЭ

Зочин
Зочин
1 сар 21, 2025 09:22

Мэсээр �##�ахгүй юугаар �##�ахын

Зочин
Зочин
1 сар 21, 2025 11:59

Архиа л больчих. Эрүүл байсан бол юу гэж тэгхэв

Зочин
Зочин
1 сар 21, 2025 19:21

Тэгээд чанасан уу? Чанаагүйм үү?

ИИргэнргэн
ИИргэнргэн
2 сар 4, 2025 13:22

Хүн �##�аад л13 жил улсаар тэжээлгэжи байгаад гавьяа байгуулсан юм шиг гарч ирээд нийгэмийг гамшиг болгодог байж болох уу, ийм жууль монголоос өөр хаана ч байхгүй. Монголын төр ямар д�##�д санаатай ийм �##�уурчдыг хамга�##�сан хууль гаргадаг мөрддөг байна даа. Энэ төр монголын ард түмнийг хамга�##�ах төр мөн үү, эсвэл хаанхыэ санаа агуулсан төр вэ,

Холбоотой мэдээ

Back to top button