Байден гэр бүлийнхэндээ урьдчилж өршөөл үзүүлжээ

Жо Байден эрх мэдлээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө өөрийн гэр бүлийнхэн болон Трампыг шүүмжилж байсан хүмүүст урьдчилсан өргөөл үзүүлсэн байна. Үүнд Бүгд найрамдах намын хууль тогтоогч Лиз Чейни, Зэвсэгт хүчний штабуудын дарга асан Марк Милли, Цагаан ордны ахлах эрүүл мэндийн зөвлөх асан Энтони Фаучи гэх мэт хүмүүс багтжээ. Урьдчилсан өршөөл үзүүлснийхээ дараа тэр “Эдгээр төрийн өндөр албан хаагчид нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэсэн. Улс төрийн зорилготой, үндэслэлгүй хавчлагад өртөх ёсгүй” гэсэн байна.
Байден гэр бүлийнхээ таван хүнд урьдчилсан өршөөл үзүүлж, хүн амины хэргээр насаараа хоригдож буй Леонард Пелтиерийн ялыг хөнгөлсөн юм. Пелтиерийн ялыг хөнгөвчлөхгүй байхыг Холбооны мөрдөн байцаах албаны дарга болон бусад аюулгүй байдлын албан тушаалтнууд Байденд зөвлөсөн ч тэр өршөөл үзүүлжээ. Пелтиер одоо гэрийн хорионд үлдсэн ялаа эдэлнэ. Пелтиер бол Холбооны мөрдөн байцаах товчооны хоёр ажилтныг буудаж хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон, уугуул америкчуудын эрхийн төлөө тэмцэгч юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.