Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Японы аквариум “ганцаардаж” буй загасандаа зориулж хүний хэлбэртэй картон цаас тавьжээ

Японы өмнөд бүсэд оршдог Кайкёокан аквариум өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд завсарын ажил хийхээр хаалгаа хэсэг хугацаанд барьсан байна. Тэгтэл тус аквариумынх нь нарны загасны бие муудаж эхэлжээ. Кайкёокан аквариум мэдэгдэл хийхдээ “Бие нь муудах болсон учрыг олж чадаагүй, янз бүрийн арга хэмжээ авсан. Тэгтэл манай ажилтнуудын нэг зочдоо санасан болохоор ганцаардаж байгаа юм болов уу? Бид үүнийг шалтгаан нь биш байх гэж бодсон. Гэхдээ л бид ажилтнуудынхаа хувцсыг усны танкных нь ойролцоо өлгөсөн” гэсэн байна.

Хүний хэлбэртэй картон цаасны хайчилбар тавихад загасны биеийн байдал дараагийн өдөр нь шууд сайжирчээ. Загас ганцаардан бие муудна гэх нь хачирхалтай санагдаж магадгүй ч тэр нарны загас хүмүүс өөрийг нь үзэхээр ирсэн хүмүүс рүү ойртож ирдэг байжээ. Гэвч засвар хийхээр хаалгаа барихад тус загас хоолоо идэхээ больсон аж. Өөр нэг Японы аквариум цар тахлын үеэр амьтдаа ганцаардлаас хамгаалахын тулд хүмүүстэй видео дуудлага хийж байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button