Нийгмийн

Эрүүгийн хуулийн 11 заалтад ШИНЭЭР торгууль НЭМЖЭЭ

Улсын Их Хурлаар Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Улмаар өнгөрөгч долоо хоногийн чуулганаар “Эрүүгийн багц хуулийн хэлэлцүүлэг”-ийг хийлгүй түр хойшлуулж, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Одоо сонгуулийн хуулиа баталчихсан юм чинь Эрүүгийн багц хуулийг хэлэлцүүлэхээр хүлээгдэж буй.

Эрүүгийн багц хууль гэдэгт: Эрүүгийн хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай нийт таван хуулийн нэмэлт өөрчлөлт багтсан байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэд хэдэн торгох заалт оруулж ирсэн нь анхаарал татаж буй.

Хамгийн эхэнд анхаарал татаж буй торгууль нь Зөрчлийн хуульд байсан ГҮТГЭХ заалтыг Эрүүгийн хуульд оруулаад ирсэн явдал юм.

Тодруулбал, Зөрчлийн хуульд бичсэн “гүтгэх” заалт нь хувь хүнийг 2.000.000 төгрөг, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэлтэй. Эл хууль 2015 онд батлагдсан цагаасаа хойш зарим талаараа хэвлэл мэдээллийн байгууллагын дуу хоолойд “дөнгө” болж ирлээ. Хэн дуртай нь сэтгүүлчийг Зөрчлийн хуулиар өгнө гэж дарамталдаг болсон нь нууц биш. Иргэний хуульд байгаа заалтыг Зөрчлийн хуулиар давхардуулан хэрэглэж, маргааныг шүүхээр шийдвэрлэхийн оронд цагдаагийн байгууллагаас шууд шийтгэл оногдуулж байгаа нь байж болшгүй зүйл тул Зөрчлийн хуулиас хасах саналыг удаа дараа гаргасан. Гэтэл Зөрлийн хуулиас хасаад Эрүүгийн хууль руу эргүүлээд оруулаад ирсэн нь одоо хэлэлцэгдээд явж байна.

ГҮТГЭХ заалтаас өөр ямар ямар торгуулийн заалт шинээр орж ирэв, ямар заалтын торгуулийн хэмжээ нэмэгдсэнийг дор сийрүүлэн хүргэж байна.

НЭГДҮГЭЭРТ:

“13.14 дүгээр зүйл: Гүтгэх    /шинэ зүйл заалт/

1 дэхь хэсэг: Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

ХОЁРДУГААРТ:

“13.14 дүгээр зүйл: Гүтгэх

2 дахь хэсэг: Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн оруулж иржээ.

ГУРАВДУГААРТ:

10/20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах /шинэ зүйл заалт/

1 дэхь хэсэг: Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭРТ:

20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах

2 дахь хэсэг: Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”

ТАВДУГААРТ:

11/21.13 дугаар зүйл: Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих

2 дахь хэсэг: Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

ЗУРГАДУГААРТ:  

11.4 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

“бол” гэсний дараа “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл” гэж,

ДОЛДУГААРТ:

11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.3 дахь хэсэг: хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

мөн зүйлийн 2.3 дахь хэсэг: таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

НАЙМДУГААРТ:

4/18.5 дугаар зүйл: Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

1 дэх хэсэг: Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”

ЕСДҮГЭЭРТ:

5/18.5 дугаар зүйл: Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

3 дахь хэсэг: Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

АРАВДУГААРТ:

6/18.18 дугаар зүйл: Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох

5 дахь хэсэг: Энэ зүйлд заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ”

АРВАННЭГДҮГЭЭРТ:

11.3 дугаар зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах

1 дэх хэсэг:  Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
cialis 20 mg best price
cialis 20 mg best price

Hello, blame you in regard to information! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy

Hello, blame you looking for information! cheap viagra http://viapwronline.com I repost in Facebook.
viagra single packs

Peterseaph
Peterseaph

Hello, jolly-boat thanks you http://cialisxtl.com in regard to facts! cialis for peyronie
trial samples of viagra

WayneTaw
WayneTaw

Cialis generic names for cialis and viagra cialis money order

WayneTaw
WayneTaw

Cialis cialis lowest price cialis 20 image

WayneTaw
WayneTaw

Cialis $200 cialis coupon buy cialis online

RobertBet
RobertBet

buy cialis online in uk can you buy generic cialis usa generic cialis cheap india

RobertBet
RobertBet

buy levitra from u.s. pharmacy buy cialis cheap canada can i buy viagra in japan

RobertBet
RobertBet

very nice site cheap cialis cheap cialis from china viagra sale manchester

RobertBet
RobertBet

do need prescription order viagra cialis 5 mg cheap how to order viagra from mexico

Холбоотой мэдээ

Back to top button