Ши Жиньпин, Владимир Путин хоёр Трамп, Украин, Тайваний талаар ярилцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мягмар гарагт /2025.01.21/ цахимаар дуудлага хийж Доналд Трамптай хэрхэн харилцаа тогтоох, Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн хэтийн төлөв, Тайваний асуудлаарх Бээжингийн байр суурийг Москва тууштай дэмжиж байгааг ярилцжээ. Хоёр улсын удирдагч нэг цаг 35 минутын турш хэлэлцсэн байна.
Тэд бие биеэ эрхэм найз хэмээн дуудаж, Ши өнгөрсөн баасан гарагт /2025.01.18/ Трамптай TikTok, Тайвань, худалдааны талаар ярьсан гэдгээ дурджээ. Кремлийн гадаад бодлогын туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Ши, Путин нар АНУ-тай харилцаагаа харилцан ашигтай байдал, хүндэтгэл дээр үндэслэн байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэсэн юм. Ушаков нэмж хэлэхдээ “Мөн Украины мөргөлдөөний асуудлаар АНУ-ын шинэ захиргаатай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг манай тал илэрхийлсэн” хэмээжээ.s
БНХАУ, ОХУ хоёр нь Украины дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хязгааргүй түншлэлийн харилцаа үүсгэж буйгаа зарласан. Путин сүүлийн саруудад БНХАУ-ыг холбоотон орон гэж тодорхойлох болсон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.