Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзаж, парламентын замыг сонгосон автор

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр сүүлчийн замд нь үднэ. Үүнтэй холбогдуулан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар гашуудал зарлахыг зарлигдаад байна.
Хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бие барсны дараа цахим орчинд хар бараан үгс чамгүй хөвөрч шүүмжлэл дагуулсан. Гэвч монголын төрд түүний үлдээсэн түүх, өвлүүлсэн өв олон ажээ.
Ялангуяа Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзаж, парламентын замыг сонгосон гол авторын нэг яах аргагүй мөн билээ. Тодруулбал, 1991 оны сүүлээр Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр “…Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах уу” гэдэг зам дээр ирж байв. Тухайн үед Ерөнхийлөгч байсан П.Очирбат "Эрх хуваах ямар засаглалтай төр, улс байх вэ гэдгийг шийдэхдээ парламентынх гэдэг дээр нь тогтож шийдээд, эрхийн харьцаа хуваарь тэнцвэрийн асуудлаа тодорхой дараа нь яривал яасан юм бэ" хэмээн хэлж байжээ.
Улмаар Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталж, парламентын засаглалыг баталгаажуулан ардчилал, шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орсон түүхтэй. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг 1992 оны зургаадугаар сарын 28-нд зохион байгуулж, парламентын анхны 76 гишүүнийг сонгосон түүхтэй. Ийнхүү хууль тогтоох эрх мэдлийг хадгалсан, нийт ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага бүрэлдсэн билээ.
Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг мажоритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт явуулснаар Монгол ардын хувьсгалт нам 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногоон намын “Ардчилсан холбоо” эвсэл дөрөв, Монголын социал демократ нам нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал тус тус авсан. Энэхүү парламентын бүрэлдэхүүнд өмнөх 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүдээс 15 хүн анхны парламентын гишүүн болж байжээ.
Нэмж дурдахад, угийн бичгээ хөтлөх түүхэн уламжлалыг сэргээж, хүн бүр овог удмаа мэдэхийг уриалсан шийдвэрийг гаргаж байлаа. Мөн хар сүлдийг Батлан хамгаалах яаманд, цагаан тугийг 32-р ангид залуулсан. Төрийн хан хуурыг бүтээлгэн Төрийн ордонд залах шийдвэрийг гаргаж байв.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын ард түмэн энэ хүнд итгэл үзүүлж сонгосон. Гэвч Монгол Улсыг Азийн БАР биш БААР Улс болгож, Мэнэнгийн хялганат их т�##�ыг сүйрүүлэх үндсийг тавьж, туурга тусгаар улсын газрын баялгийг харийн улс өөр хоорондоо найм�##�цах эхлэлийг тавьсан хүн. Тийм болохоор л Монголын ард иргэдийн 95 хувь нь энэ Ховдгийн гай-г үзэн ядаж байна.
Энэ хулгайч нар чинь үхдэг л юм байна ш дээ мөнх амьдрах юм шиг л эх орноо бодохгүй хулгай хийгээд байсан