Трамп Мексик, Канадад 25 хувь БНХАУ-д 10 хувийн гаалийн татвар оноохыг авч үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт хэд хэдэн тогтоолд гарын үсэг зурсныхаа дараа Мексик, Канадаас орж ирж буй бараануудад 25 хувийн татвар хоёрдугаар сарын нэгнээс эхлэн онооно хэмээжээ. Тэгвэл тэрбээр мягмар гарагт /2025.01.21/ хэлэхдээ хоёрдугаар сарын нэгнээс эхлэн БНХАУ-аас ориж ирэх бүх бараанд арван хувийн татвар оноох тухай авч үзнэ гэсэн байна.
Трамп “Би БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ярилцсан. Улсдаа ийм новшийн (фентанил) зүйл оруулахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Үүнийг бид зогсоох хэрэгтэй. Мексик, Канадаар дамжуулан манай улс руу фентанил оруулж ирж байгаатай холбогдуулан БНХАУ-ын бараануудад арван хувийн татвар ногдуулах тухай авч үзэж байгаа” гэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа хийж байхдаа Трамп гадаадаас орж ирж буй бүх зүйлсэд 20 хүртэлх хувийн гаалийн татвар, Мексик, Канадад 25 хувь харин БНХАУ-д 60 хүртэлх хувийн татвар онооно гэж хэлж байсан. Тэр энэхүү татварыг бусад улс орнуудтай хэлэлцээ хийх хөшүүрэг болгон хэрэглэнэ хэмээсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.