НИЙГЭМСПОРТ

Монгол хүү цээж тооллоор тав дахь удаагаа дэлхийд аваргаллаа

Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотод болж буй “Abacus mental arithmetic championship” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Тояа Академийн 24 сурагч оролцсоноос Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Цэгц билиг сургуулийн 7б ангийн сурагч Энхбаярын Аялгуу оролцож, “Алтан цом”-ын эзэн болжээ.

Ингэснээр Э.Аялгуу тав дахь удаагаа дэлхийн аварга болж байгаа юм.

Түүний хувьд Дундговь Соробан Сампинд 2018 оноос хойш тасралтгүй хичээллэж,

  • 2019 онд Камбожи улсын нийслэл Пномпень хотод болсон Олон улсын 24 дэх удаагийн UCMAS сорабон сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож Дэлхийн 40 гаруй орны 4000 гаруй суралцагчидтай өрсөлдөн 1-р байр “Алтан цом”
  • 2022 онд Америкийн нэгдсэн улсын сампингийн холбооноос зохион байгуулсан “UAA-GLOBAL CUP 2022” тэмцээнд 8 орны 550 гаруй хүүхдүүдтэй Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байр “Алтан” цом
  • 2022 онд Малайз улс UCMAS ONLINE CHALLENGE 2022 олон улсын сампин, цээж тооллын тэмцээнд  30 гаруй орны 17.000 хүүхэд оролцсон тэмцээнээс Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож “Мөнгөн” цом
  • 2023 онд Америкийн нэгдсэн улсын сампингийн холбооноос зохион байгуулсан “UAA-GLOBAL CUP 2023” тэмцээнд 7 орны 500 гаруй шилдэг  хүүхдүүдтэй Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байр “Алтан” цом
  • 2023 онд Малайз улсын нийслэл Куала лумпур хотод зохион байгуулагдсан цээж тоолол соробан сампингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 орны 2550 гаруй шилдэг  хүүхдүүдтэй Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байр “Алтан” цом тус тус хүртсэн байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2025 07:52

Маш том баяр хүргэе. Дүү минь улам хичээж монгол үндэсний бахарх�##� болж, улс орныхоо нэрийг мандуулж яваарай

Back to top button