УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Таван салбараас бусдад нь төр бизнес эрхлэхгүй байхыг УИХ-аар хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.01.22/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Засгийн газрын хөтөлбөрт туссан 14 мега төслөөс гурав нь ургашилсан. Төрийн өмчийн засаглалыг сайжруулах реформын хүрээнд энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн өмчийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг хэлэлцэнэ.

УИХ-ын чуулганы завсарлагаанаар УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран төрийн өмчийн компанийг 40 хувиар бууруулах, чиг үүргийг нь шилжүүлэх, татан буулгах, нэгтгэн өөрчлөх, олон нийтэд нээлттэй болгох жагсаалтыг хуулийн дагуу, ЗГ-ын зүгээс баримтлах үндсэн чиглэлийг батална. Ингэснээр таван салбараас бусдад нь төр ямар нэгэн бизнес эрхлэхэд оролцохгүй гэдгийг УИХ-аар хэлэлцэнэ.

Төрийн өмчит компанийг засаглалыг сайжруулах чиглэлээр "Эрдэнэс Тавантолгой" компанийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, зарим мэргэжилтэн, олон улсын экспертүүдийг урьж ажиллуулахаар өнгөрсөн хугацаанд ажилласан. Удирдах долоон албан тушаалтны тавд нь тавигдах шаардлагыг боловсруулсан.

Мөн Ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалын хүрээнд Бахрейн улсын сайн туршлагад үндэслэн "Business friendly" хөтөлбөр хэрэгцүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгал, татварын шинэчлэлийг хийнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн хүнд суртлыг бууруулах зорилгоор батламж, бүртгэл, эрх олголт зэрэг найман янзын нэршилтэй зөвшөөрлүүдийг цуцлах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар зохион байгуулна. Бизнесийн салбарынханд тулгараад байгаа асуудлуудыг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Үүнээс гадна УИХ-аар баталсан хуулийн дагуу 360 гаруй зөвшөөрөл хуульчлагдсан боловч зөвшөөрлийн тоо нэмэгдсэн. Өнөөдөр 400 гаруйд хүрсэн байна. Зөвшөөрөл гэсэн нэргүй ч, "бүртгэнэ" гэдэг үгээр боомилох болсон. Иймд Казакстан Улсаас судалсан сайн туршлагаар "Зөвшөөрөл, мэдэгдлийн хууль"-ийг боловсруулахаар ажиллаж байгаа. 360 зөвшөөрлийг мэргэжлийн холбоодуудад шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Бизнесийнхэн үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт, татварын орчин, төрийн хүн суртал, зөвшөөрлийн механизм зэргийг цэгцлэх зорилготой ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Энэ хүрээнд долоо хоног бүр бизнесийнхэнд тулгараад байгаа асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэнэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон мэргэжлийн холбоодод хамтран ажиллах саналыг хүргүүлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button