Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины Харьков мужид нэгэн тосгоныг хяналтдаа авчээ

ОХУ-ын зэвсэгт хүчин лхагва гарагт /2025.01.22/ мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Украины зүүн хойд бүсэд оршдог Харьков мужийн нэг тосгоныг хяналтдаа авсан гэжээ. Тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийснээр бол цэргүүд нь Оксил голын баруун эрэгт байрладаг Западне тосгоныг эзэлсэн байна.

Энэ сарын эхээр ОХУ-ын арми Оскил гол дээр гүүрэн гарч байршуулсан юм. Западне тосгон нь Оксилоос дөрвөн км зайд байрладаг тул Оросын цэргүүд ихээхэн урагшилсныг харуулж байна. ОХУ-ын хүчин Харьков мужид урагшилж буйгаас гадна цэргүүд нь Донецк мужид байрладаг Покровск хот руу ойртсоор байгаа юм. Покровск хот нь Украин зүүн фронтод нөөц нийлүүлэхэд ашигладаг чухал логистикийн төвүүдийн нэг. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт /2025.01.21/ мэдэгдэл хийхдээ зүүн фронтод (Донецк муж) нөхцөл байдал хүнд байна гэжээ.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 00:00

Хоцрогдсон хойд солонгосын цэргүүд украйны дэвшилтэт дронуудад эдлүүлж байхад өмнөдөө бол яагаад ч барахгүй. Өмнөдүүд бол хойд солонгосын цэргүүдийн тоогоор ч дрон үйлдвэрлэх хөрөнгө чинээтэй улс. Пхеньян хотын дээгүүр өмнөдийн дронууд ялаа шиг эргэлдэж байхад устгаж чадаагүй ш дээ. Устгаж чадахгүй болохоороо нөгөө л нэг сүрдүүлгийн үг хэлдэг ядарсан аргаа хэрэглэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button