ОХУ-ын анхны болон цорын ганц өнгөт арьстай улс төрч таалал төгсжээ

ОХУ-ын анхны болон цорын ганц өнгөт арьстай улс төрч болох Жеан Грегуар Сагба 65 насандаа таалал төгссөн байна. Бенин улсаас гаралтай тэр 1980-аад онд ЗХУ-д эдийн засгийн чиглэлээр суралцахаар иржээ. Тэр Орос эмэгтэйтэй гэрлэснийхээ дараа Твер мужийн Завидово тосгонд суурьшсан байна.
Сагбо арьс өнгөрө ялгаварлах дарамттай тулгарсан ч амжилттай бизнес эрхэлж, тосгондоо нэр хүндтэй үйл ажиллагаа зохион байгуулагч болсон юм. 2010 онд тосгоны оршин суугчид түүнийг сонгуульд нэр дэвшихийг уриалж тэр ойролцоох Новозавидово хотын захиргааны зөвлөлд сонгогдсон байна. Таван жилийн дараа тэр Твер мужийн Конаковский дүүргийн хууль тогтоох хуралд сонгогдсон юм.
Түүнтэй хамт хууль тогтоох хуралд ажиллаж байсан Сергей Тамарин ВКонтакте платформ дээр мэдэгдэл хийснээр бол Сагбог төрөлх Бенин улсад нь оршуулсан байна.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.